Гялбаа Нэмээрэй!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/09/06

Өнгөрсөн долоо хоногт манай үйлчлүүлэгчийн асуултанд хариулах үүднээс бид даавуун дээр саа түрхэж, үүнийгээ DecoArt-н даавууны декупажны цавуугаар бэхжүүлж туршсан юм. Бид маш гайхалтай үр дүнд хүрсэн бөгөөд, үүнийгээ угаалгын машинд угааж үзэхэд ямар ч элэгдэл, гэмтэл гараагүй юм.

  • Даавууны декупажны мидиум
  • Нунтаг
  • Эрвээхэйний цоолбор

Ердөө л эдгээр бүтээгдэхүүнүүд байхад л хангалттай.

Үүнийг хийхдээ бид эхлээд даавуун дээр цавуугаа түрхсэн. Түрхэхдээ зөөлөн үстэй багс болон цоолбор ашигласан боловч хүсвэл та өөрийн гараар хүссэн зүйлээ зурсан ч болно. Мөн танд санаа өгөхөд та хуучин цамцан дээрх аливаа дүрс, зургийг саатай болгон өөрчлөх боломжтой шүү.

Дараа нь маш нарийн ширхэгэй саа авч, үүнийгээ цавуун дээрээ цацаад, дээрээс нь чанга дарж өгнө. Илүү гарсан сааг сэгсэрч, сав руу нь буцааж хийнэ. Цавуугүй хэсэгт унасан сааг бид хуурай багсаар багсдаж цэвэрлэсэн. Харин даавуунаас цэвэрлэгдээгүй жижиг жижиг сааг бид тэр чигээр нь орхисон байгаа.

Цавууг бүрэн хатах хүртэл ойролцоогоор нэг цаг хүлээнэ.

Дараа нь бид бүлээн усанд МАШ ЗӨӨЛӨН угаасан. Ингэснээр даавуун дээр үлдээд байсан жижиг жижиг саанууд арилах юм.

Тэгээд бид декупажны цавуугаа давхарлаж, түрхсэн. Захын ирмэг хэсгүүд дээр нэмж түрхээд, сааг сайтар бэхжүүлсэн.

Ингээд дахин хатаах хэрэгтэй.

Цавууны савалгаан дээрх зааврын дагуу бид үүнийг угаахаас өмнө 72 цаг байлгасан. Мөн угаахдаа саатай хэсэг өөр зүйлтэй үрэлдэхээс хамгаалж даавуун уутанд хийж угаасан. Хэрэв та цамцаа ийнхүү чимсэн бол цамцныхаа дотрыг гадагш нь харуулж угаагаарай. Ингээд бид угаасан даавууны саатай хэсгийг доош харуулж алчууран дээр тавьж индүүдсэн.

Үүнийг бид дэлгүүртээ үзүүлэн болгон тавьсан байгаа. Бид энэ техникийг туршиж үзсэндээ их баяртай байна.

Та ч мөн туршиж үзээд, өөрийн бүтээсэн зүйлийнхээ зургийг тавьж бидэнтэй хуваалцаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд