Гялс Хийх Гялалзсан Урлал

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/12/12

Бүтээлч байх үнэхээр амархан! Энэ удаагийн карт танд бүтээлч байдлаа дэврээх шинэлэг санаа өгөх болно. Хамтдаа Perfect Pearl нунтаг боронзоор өвөрмөц фонтой карт хийцгээе.

Хар зузаан цаасан дээр Versamark тамганы өнгийг нилэнхүйд нь түрхэж, дээр нь Perfect Pearl нунтаг боронзоо түрхэнэ.

Тамган дээр Versamark түрхээд нунтаг боронзтой цаасан дээр тамгална. Тамганд нунтаг боронз наалдаж, тамганы дүрсээр хоосон зай гарах болно. Тамгаа нойтон салфеткаар арчаад, Versamark түрхээд нэмж хэд хэд тамгална.

Тамгалсан хоосон хэсэг дээр улаан өнгийн нунтаг боронз түрхэнэ.

Дараа нь картан дээр ус шүршиж нунтаг боронзоо унагахгүй болгоно.

Зөвлөмж: Усаа карт руу биш агаар луу шүршээд, шүршсэн хэсэгтээ картаа нааш цааш хөдөлгөөрэй.

Ингээд үүнийгээ хар зузаан цаасан дээр Herma цавуугаар наана

“Зул сарын баярын мэнд хүргэе!” гэсэн үгээ мөнгөлөг WOW товойлгодог нунтгаар товойлгож тамгална.

Үгтэй цаасаа Herma цавуугаар наана.

Эцэст нь цагаан Hammer цаасан дээр энэ бүхнээ нааж мэндчилгээний карт маань бэлэн боллоо.

Бүтээлч байх ийм амархан! Perfect Pearl нунтаг боронзоор баярын уур амьсгал оруулцгаая!

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд