Гялтганах Сарнай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/02

Слайдан цаасыг декупаж салфетканы хамт ашиглан карт хийх арга танилцуулъя.

Хүссэн хэмжээний слайдан цаасыг сонгоод дундуур нь нугалж картны эх биеийг бэлдэнэ.

Дуртай салфетканыхаа зургийг декупаж мидиум ашиглан слайдан цаасан дээрээ үрчийлгэлгүй наана.

Хатсаны дараа нь саатай декупаж мидиумаа түрхэж өгнө.

Зохимжтой өнгийн цаасан дээр алтлаг товойлгодог нунтгаар Март 8 гэсэн мэндчилгээний үгээ тамгалаад, картны буланд алтлаг стикэр нааж чимэглэнэ.

Слайдан цаасан дээр тамгалах амаргүй тул чимэглэлээ дотор цаасан дээр нь хийж өгөөрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд