Ирээдүйн Эрдэмтнийг Бэлтгэе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/16

Би ирээдүйн эрдэмтэнийг бэлтгэхийн тулд байнга ном шагайлган хүчилж суулгалгүй хааяа ч гэсэн оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглуулах нь зөв гэж боддог. Манай Монголд  олон төрлийн оюун ухаан хөгжүүлэх тоглоом байдаг. Тэдний нэг нь даам юм. Даамын нүүдэл бүхэн хариуцлагатай, хожлын ач холбогдолтой байдаг учир хөнгөн хуумгай зан байдлыг үгүй хийж, хүүхдийг илүү буурь суурьтай тооцоотой болгохоос гадна хүлээцтэй ухаалаг, хамгийн зөв шийдвэр гаргахад тусалдаг юм. Хүүхдүүд маш хөдөлгөөнтэй эрч хүчтэй байдаг бол даам тоглогч хүүхдүүдийн хувьд энэ эрч хүч нь “тархинд” нь буцалж нэг ёсны бясалгал болж өгдөг нь хүүхдийн тархины чадамжийг эрс нэмэгдүүлдэг юм.

Тэгэхээр ирээдүйд хүүхдүүдээ мундаг эрдэмтэн болгоё гэвэл оюун ухаан хөгжүүлэх тоглоомыг нь өөрөөр нь хийлгэвэл ямар вэ? Би өөрөө даамны суурь болон хүүг нь хийж үзлээ.

Модон хавтан дээрээ хөндлөн босоо диагналаар шугамдаж зураад уг зурааснууд дээрээ тулгуурлан дөрвөлжин цааснуудаа наагаарай. Мэдээж 2 өнгөө зөрүүлэхээ мартуузай.

Хамгийн сүүлийн эгнээгээ наахаас өмнө хүрээгээ бор акрилан будгаар будаарай. Тэгээд будаг нь хатсаны дараа сүүлийн эгнээгээ нааж болно.

6мм-н өргөнтэй хуйлмалын цааснаас 4 ширхэгийг хооронд нь нааж ороож хүүг хийнэ. Нэмэлт чимэглэл болгон дээд хэсэгт нь саатай декупажны мидиум түрхэж болно шүү.

Мэдээж хамгийн сүүлд нь даамны суурь хавтанг SoftTouch хүрэхэд зөөлөн гадаргуу үүсггэдэг лакаар дор хаяж 20 удаа давхарлаж түрхээрэй. Энэ нь цаас дээр нь наасныг үл мэдэгдүллэх үүднээс маш олон удаа давхарлаж лакдаж байгаа юм. Мэдээж дундуур нь зүлгүүрдэхээ бас бүү мартаарай.

Ингээд өөртэй чинь даам тоглох хүн олоод оюун ухаанаа хөгжүүлэн тоглоцгооё!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд