Жинсэн Дээр Цэцэг Зурах Амархан

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/19

Та хуучин жинсээ өөрчлөн өмсмөөр санагддаг уу? Тэгвэл танд манай дэлгүүрт зарагддаг So soft даавууны будгаар хэрхэн өөрчилж болохыг харуулъя.  Энэ удаад би даавууны будгаар нэг татлагын техник ашиглан цэцэг зурж үзлээ. Ингээд хэрхэн хийснээ тайлбарлая.

Өмдөө угааж хатаагаад индүүднэ.

Ногоон (Pine green) болон шар (Bright yellow) өнгийн будгийг хавтгай бийрний 2 үзүүрт авч нийлүүр дээрээ хэсэг хөдөлгөөд навчнуудыг хийнэ.

Ягаан (Dioxazine purple) болон цагаан (White) будгуудыг авч дээрхийн адил холиод цэцгийн дэлбээнүүдийг хийнэ. Бийрний арыг цагаан будагт дүрж цэцэгнийхээ голыг хийгээрэй.

Мөн та энэхүү цэцгийг хэрхэн хйисэн болон өөрөөр хэрхэн хийж болох талаар илүү сонирхож байвал дараах бичлэг танд тус болно гэж найдаж байна.

Санамж: Та чимэглэж янзалсан жинсэн өмдөө 24 цаг хатаагаад өмсч болно. Харин угаахдаа 72 цаг хүлээнэ шүү.

Ингээд таны жинс өөрчлөгдлөө. Одоо та дуртай углааш дээрээ өмсөөд  гадуур гарахад шинэ жинс өмссөн мэт санагдах болно. Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд