Хаана ч байхгүй хаалга -3

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/19

Түрүүчийн 2 нийтлэлээрээ би хаалганы нэг хэсэгт хэрхэн хүрээ хийх болон тогос хэрхэн зурах талаар хүргэсэн бол энэ удаад цэцэг навч хэрхэн хийх талаар тайлбарлая.

Дээр нь тогос сууж байгаа мэт эргэн тойронд нь модны мөчир зурна. Нарийхан бөөрөнхий бийр ашиглан мөчиртөө навч хийгээрэй. Ингэхдээ урьдын адил нэг татлагын техник ашиглана.

Мөчрийнхөө үзүүрт улаан өнгийн будгаар хэд хэдэн жимс хийгээд бийрний араар дээд хэсэгт нь шар өнгийн цэг тавьж өгвөл жимс чинь илүү амьд харагдах болно. Мөн шар өнгийн өөр жимс зурганд чинь чимэг болох учир зайг нь тохируулан зураарай.

Зурсан зургаа хамгаалахын тулд акрилан лакаар лакдана. Олон давхарлан лакдвал илүү сайн хамгаалж өгнө.

Ингээд 6 хэсэгт хуваасан хаалган дээрх урлалын маань нэгээхэн хэсэг дууслаа. Бид бусад хэсэг дээр нь үргэлжлүүлэн зураг, урлал хийх бөгөөд хийсэн зүйлүүдийнхээ талаар мэдээлэл өгч байх ба та ч бас авдар, сав, хаалга, ханаа өөрчлөх хүсэлтэй бол биднийг дагаад зурж урлаж эхлээрэй.  Таны урлалд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд