Түрүүчийн нийтлэлээрээ би та бүхэнд хэрхэн мод зурахыг толилуулсан билээ. Харин энэ удаад би модон дээрээ хэрхэн цэцэг зурахыг үзүүлэхээр зорилоо. Би энэ удаад бийрнээс татгалзсан бөгөөд урлах хүсэл байвал юугаар ч зурж урлах боломж байдгийг харуулахыг хүссэн юм. Ингээд тайлбартаа оръё.
- Чих цэвэрлэдэг хөвөнтэй савх
- Акрилан будаг улаан, ягаан /tomato red, vivid violet, baby pink/
- Резинэн боолт
- Акрилан лак Soft touch
Улаан өнгийн акрилан будганд боолттой савхаа дүрээд модны мөчрийн дагуу энд тэнд зөөлөн хүргэж будна.
4-5 ширхэг савхыг багцлан боогоод тод ягаан өнгийн будганд дүрж түрүүчийн улаанаар зурсан цэцгүүд дээрээ хөнгөн товшин будна.
3-4 ширхэг савхыг багцлан боогоод цайвар ягаан өнгийн будганд дүрж тод ягаанаар будсан хэсгүүд дээрээ будна.
Модноос унасан болон унаж байгаа цэцэгсийг дээрх аргаар хийж болох ба хэр зэрэг их хийхээ та өөрөө мэдээрэй.
Ингээд хамгийн сүүлд та зургаа нэлэнхийд нь лакдаарай.
Хаана ч байхгүй хаалганы маань нэг хэсэг нь дууслаа. Та үүнийг зөвхөн хаалга биш мэндчилгээний карт, хайрцаг сав гэх мэт юун дээр ч хийх боломжтой бөгөөд манай дэлгүүрт маш олон өнгийн будгийн сонголт байгаа. Ингээд таны урлалд амжилт хүсье.