Заримдаа танд бага хэмжээтэй зүйл дээр урлал хийх нь хангалттай биш юм шиг санагдаж байна уу? Нэлээн том юмаар тогломоор жишээ нь гэрийнхээ нэг ханыг ч юм уу эсвэл гал тогооны тавилгын төрхийг өөрчилж үзмээр гэхдээ бүр зураг зурмаар санагдвал юу хийх вэ? Мэдээж манай дэлгүүрт хана өөрчлөх гээд зүтгээд байвал хүндрэлтэй л дээ. Харин Жули надад хаалган дээр зураг зурахыг зөвшөөрсөн нь маш завшаантай хэрэг боллоо. Хаалга маань боломжийн том бөгөөд 6 хэсэгт хуваагаад хэсэг тус бүр дээр нь өөр өөр техник ашиглан зурахаар шийдлээ. Эхний хэсэг дээр би Оросын хохлома хийх техник ашиглана. Ингээд хийж буй дарааллаа тайлбарлая.
- Хаалга
- Зүлгүүр
- Хар болон алтлаг өнгийн акрилан будаг
- Цайвар өнгийн харандаа
- Багс
- Нарийн бийр
- Хатуу цаас
Хатуу цаасаар тал дугуй дүрс хайчлаад түүнийгээ ашиглан ургамлын иш хийнэ ингэхдээ үндсэн зургаа голд нь хийнэ гэж бодоод хамгийн зах хэсгээр нь тойруулан харандаагаар зураарай.
Цаашдаа юу хийхийг бид мэдээлж байх бөгөөд долоо хоногийн Мягмар Пүрэв Бямба гаригт энэ зураг хэрхэн баяжигдан өөрчлөгдөж байгааг та өөрийн биеэр ирж харж болох юм.