Хагарал Хэрхэн Үүсгэх Вэ?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/04

Хийсэн урлалаа хуучин юм шиг харагдуулах нэг арга бол хагаралтай харагдуулах. Хагарал нь нэг талаар үнэ цэнэтэй нөгөө талаар өөр өнгө төрхтэй болгодог. Манай дэлгүүрт хагарал үүсгэдэг олон төрлийн лакнаас гадна хагарал гаргадаг зуурмаг ч байдаг. Тэдгээр бүтээгдэхүүнээс та аль таалагдсанаа сонгон авч урлалдаа хэрэглээрэй.

Weathered Wood

Weathered wood лакыг сонирхож байвал таныг аятайхан сонголт хийжээ гэж хэлмээр байна. Танд үүнийг хэрхэн хэрэглэх талаар хэдхэн зөвлөгөө өгье.

Хэрэв дээр нь тавих акрилан будгийг жижгээр хагалая гэвэл зүгээр л хатаагүй байхдаа гялалзаж байхаар зузаантай лакдаад хэсэг хүлээсний дараа акрилан будгаа түрхчих. Тэр дороо л таныг баясгах хагарлууд харагдах болно. Харин түрхэхдээ олон дахин бийрдэлгүй, маш зөөлөн тарааж тавих ба чиглэл нь  аль болох нэг талруугаа байхаар бодож будаарай.

Харин металлик өнгийг хагалахыг хүсвэл  дээрх арга тохиромжгүй юм. Лакаа нилээд зузаан тавиарай. Тэгээд лакны гадаргуу нь гарт наалдахгүйгээр хатахаар нь металлик өнгөө түрхэнэ. Лак чинь нимгэн байвал хагарахгүй шүү.

One step crackle

One step crackle лак бол бас л дажгүй сонголт. Зузаан түрхвэл том, нимгэн түрхвэл жижиг хагарал үүсдэг.

Харин хагарлын завсраар өөр өнгийн акрилаар ганц удаа арчаад авбал тэр нь  яг л хагарлын цаанаас харагдаж байгаа юм шиг танд санагдах болно. Мөн л хөнгөн тарааж түрхэх хэрэгтэй.

Two step crackle / Perfect Crackle

Two step crackle лак бол миний дуртай лак. Эхлээд 1 дугаартай лакыг хөнгөн тарааж түрхээд өнгөгүй болтол нь хатааж гарт наалдахгүй болмогц нь 2 дугаартай лакыг нь түрхэнэ.

Санамж: Харин хатаагүй байхад нь 2 дахийг нь түрхвэл 2 лак хоорондоо холилдож таны бүтээлийг баллаж мэдэх юм. Зааврыг сайн дагавал гайхалтай үр дүнд хүрч таны бүтээл гайхамшигтай харагдах болно.

Crackle Paste

Crackle Paste хагардаг зуурмаг нь яг л өндөгний хальсийг ямар нэг юмаар дараад орхисон юм шиг жигдхэн хагарал үүсгэн хатдаг зуурмаг юм. Зузаан түрхвэл том, нимгэн түрхвэл жижиг хагарал үүсгэнэ. Түрхэхдээ ямар нэг хатуу зүйлээр жигдхэн түрхээрэй. Түрхэх гадаргуугаа акрилан будгаар будаж хатаасан байх хэрэгтэй бөгөөд тэр өнгө чинь хагарлын завсраар харагдаж таныг баясгах болно.

Хэрэв та цоолбор ашиглан түрхвэл буусан дүрс нь л хагарч маш өвөрмөц содон эффектийг үүсгэх боломжтой шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал