Хайрын баярын Мэнд Хүргэе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/02/02

Энэ удаа хайрын баярт зориулж пергамэнтан цаасаар урлалаа. Яг үнэндээ бол байнгын хэвшмэл өнгө болох улаан өнгийг халахыг хүссэн юм. Зүрх болон хайрыг улаан өнгөөс гадна алтлаг өнгөөр илэрхийлэх нь ханьдаа зориулах хайрын нандин сэтгэлийн илэрхийлэл болж чадах юм.

  • Пергамэнтан цаас
  • Долгионтой бөөрөнхий зүсдэг хэв
  • Товойлгогч шааригтай багаж
  • Зүүн үзүүртэй шивдэг багаж
  • Перга хайчлагч
  • Зориулалтын төмөр сараалжин хавтас
  • Алтлаг цаас

Энэ картыг хийж сурахын тулд та юун түрүүнд Перга хайчлагчийг ашиглаж Х хэвийг хайчлаж сурах хэрэгтэй бөгөөд мөн төмөр сараалжин хавтасыг ашиглаж сурах хэрэгтэй.

Х хайчлагдсан хэв болон долгионтой бөөрөнхий хэвний ирмэгүүдийг Перга хайчлагч багажийг ашиглаж хийсэн юм. Миний өмнө хийсэн урлалуудаас товойлгогч багажийг яаж ашиглаж болохыг мэддэг болсон гэж найдаж байна. Ерөнхий загварыг өөрөө гаргасан хэдий ч хүрээний дөрвөлжин хээг Жули хийхэд маань тусаллаа.

Саагий Сараа Хоёрын Бичсэн Заавартай Танилцаарай

Анхаарах чухал зүйл гэвэл пергамэнтан цаас маань гэрэл нэвтрүүлдэг шинж чанартай учраас цаад тал нь нэвт харагддаг ялангуяа наасан цаавуу маань гэрэлтэж харагдах боломжтой учраас 4 өнцөгт нь алтлаг өнгөтэй кнопоор тогтоож өглөө.

Бас танд илүү тодорхой ойлгогдох зураг схемийг оруулж өглөө.

Улаан цэгнүүд- шивэх

Цэнхэр цэгнүүд- товойлгох

Ногоон цэгнүүд- хайчлах техник ашиглаарай.

Урлалдаа!!!

Пергаментан Холбоотой Бүтээгдэхүүн

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд