Хайрт Ханьдаа

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/20

Хийсэн картнуудын маань дийлэнх нь  эмэгтэй хүнд зориулагдсан карт болжээ. Сэтгүүлээс эрэгтэй хүнд тохирох картны санаа харсаныгаа загварыг нь өөрчилж урлалаа. Parchment Craft сэтгүүлийн 2006 оны 8 сарын дугаарт орсон Wendy Walters-н хийсэн бүтээлээс сэдэвлэсэн болно.

Энэ картны гол санаа бол грид буюу шивүүрийн хавтанг хэрхэн яаж хэрэглэж болох санааг та бүхэндээ өгөх юм.

  • Шугам
  • Пергамэнтан цаас
  • Шар, ногоон өнгийн цаас
  • Бор, хүрэн хатуу цаас
  • Зүүн үзүүртэй шивдэг багаж
  • Перга хайч
  • Улбар шар өнгийн Spectrum Noir маркер
  • Товойлгогч шааригтай багаж
  • Порлонон хавтан
  • Цагаан харандаа, балын харандаа
  • Грид буюу шивүүрийн хавтан

Зурагт үзүүлсний дагуу  харандаагаар бүдүүвч зурна. Цагаан харандаа эсвэл товойлгогч шааригтай багажаар зурсан бүдүүвчээ пергамэнтан цаасан дээрээ буулгаж өгнө. Товойлгогч шааригтай багажийг ашиглах бол пергамэнтан цаасныхаа доор порлонон хавтан тавих ёстой шүү.

Шивэхдээ нэг зүүтэй багаж ашиглах нь шивүүрийн хавтан ашиглаж байгаа үед илүү тохиромжтой. Зурагт үзүүлсний дагуу төмөр шивүүрийн хавтан дээрээ пергамэнтан цаасаа хөдлөхөөргүй тогтоогоод зүүн багажаараа схемийн дагуу шивнэ.

Пэрга хайчаар хайчилж байх үедээ дандаа өөрөөс хол талаас эхэлж хайчлах юм бол гарт эвтэй байдаг шүү. Хайчлахдаа хайчаа 45 градуст бариад шивсэн, нүхрүү  хайчны үзүүрийг оруулж доороос дээш чиглэлтэйгээр сэтэлж хайчлана. Зураг дээр сэтэлж хайчлахад үүсч буй гоёмсог хээ харагдаж байна.

Сэтэлж хайчлахаасаа өмнө шивсэн нүхнүүдийн хоорондох зайнд шааригтай багажаар товойлгож цэглэнэ. Энэ нь хээг илүү үзэмжтэй харагдуулж байна.

Энэ картыг хийхэд ялангуяа хайчлахад их цаг орсон учраас нэг дор сууж хийхэд бие их чилдэг бас залхдаг учраас гараа бас нүдээ ядраалгүй үе үе өөрийгөө амрааж завтай үедээ хийх хэрэгтэй.

Ихэнхдээ би өнгийн харандаагаар пергамэнтан цаасыг буддаг боловч энэ удаа Spectrum Noir спиртэн суурьтай фломастер ашиглалаа. Надад жигд бөгөөд тод өнгө хэрэгтэй байсан юм. Голын Love гэсэн бичигтэй хэсгийг  хийхдээ Spectrum Noir-р будаад дараа нь үгээ шааригтай багажаар товойлгож бичсэн шүү.

Хамгийн сүүлд нь өнгийн цааснуудаа ард нь нааж өгсөнөөр цоолж хайчилсан хээнүүд тодорч харагдаж байна.

Та пэрга хайчлагчийг ашиглаж сурсан бол энэ картны онцлог болсон хээнүүд маш гоё харагдах болно. Хэрэв та хайчлахдаа сайн биш бол энэ картыг хийвэл мөн сайн дадлага болж өгөх юм шүү. Танд зориулж  хээнүүдээ хавсаргалаа.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд