Хайртай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/03

Хайрын баярын мэндчилгээг хэн нэгэнд хүргэмээр байна уу? Та сэтгэлийн үгсээ бичих картаа өөрөө урламаар байвч хэрхэн яаж урлахаа мэдэхгүй байна уу? Танд маш амархан бөгөөд шинэлэг техникийг энэ урлалаараа зааж өгье.

Картаа урлацгаая! 

21см x 15см хэмжээний цаасыг голоор нь нугалаад картныхаа эх биеийг бэлдээрэй.

Цагаан Hammer цаасан дээр зурагт харуулсан шиг 3 дараалсан хэмжээтэй зүрхэн зүсдэг хэвүүдийг тавиад Cuttlebug машинаар зүсч гаргана.

Том жижиг хэмжээтэй 2 зүрх гарч ирсэнийг 14см х 10см хэмжээтэй Hammer цагаан цаасан дээр Herma цавуугаар наагаарай.

Зөвлөмж: Herma цавууны онцлог нь цаасыг дэрвийлгэхгүй наадаг бөгөөд цаасаа буцаагаад салгаж болдог. Цавууны үлдэгдэл хэсгийг та гараараа үрхэд л арилна.

Ингээд зүрхнүүд наасан цаасаа Distress Oxide (өнгө: worn lipstick) тамганы өнгөөр жигд будна.

Distress Oxide тамганы өнгө маань ус цацахаар хувирч шинэ эффект үүсгэдэг. Хуурай салфеткаар дээрээс нь дарж илүү будгийг шингээж аваарай. Та наасан зүрхээ одоо салгаж авч болно. Илүүдэл цавууг хуруугаараа үрээд л арилгачихна.

Товойлгогч нунтаг ашиглаж тамгалъя! 

Тамганы өнгө болон будсан гадаргуу дээр товойлгох техникийг хийхийн тулд тальк цацаж өгсөнөөр хүсээгүй хэсэг дээр товойлгогч нунтаг тогтохоос сэргийлж чадна.

Ингээд ‘’Хайртай’’ гэсэн үгээ тамгалахын тулд тальк цацсан гадаргуу дээрээ Versamark тамганы өнгөөр тамгалаад товойлгогч нунтагаа цацаж өгнө. Илүүдэл нунтгийг савандаа буцааж хийгээд халуунаар төөнөгч багажаар халааж хайлуулаарай.

Картныхаа эх бие дээр чимэглэсэн цаасаа наагаад таны карт бэлэн боллоо.

Зүрхэн хэв зүсэх үед үлдсэн хэсгүүдээ ашиглан өөр нэг карт ч хийж болно шүү дээ. Өөрийн хамгийн дуртай техникээ ашиглаж урласан картаа та бүгддээ толилуулахад үнэхээр баяртай байна. Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд