Хайртдаа

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/26

Уг картыг хийсэн гол техникээ та бүхэнд танилцуулая. Өмнө хийсэн шувуутай карт маань сонингийн цаас ашиглаж хийсэн техник орсон хэдий ч энэ удаа илүү нарийн төвөгтэй техникийг сонингийн цаас дээр хийсэнээ та бүгддээ зааж өгөхөөр шийдлээ.Энэ техникд сонингийн цаасны нэг тал нь цулгуй нөгөө талдаа дан бичвэртэй хэсгийг сонговол илүү тохиромжтой. Хүссэн тамгаа ашиглаж болох хэдий ч тамга маань битүү хэвтэй бол техник илүү тодорхой харагдах болно.

Сонингийн цаас дээрээ Versa Mark тамганы цавуугаар Балетийн гуталаа тамгалаад түүн дээрээ тунгалаг товойлгодог нунтаг (Clear embossing powder) асгаж өгнө. Илүүдэл хэсгийг саванд нь буцааж хийгээрэй.

Халуунаар төөнөгч багаж ашиглаж тунгалаг товойлгодог нунтагаа төөнөнө. Болгоомжтой төөнөх хэрэгтэй тунгалаг товойлгогч нунтагийг хэт төөнөвөл цаасандаа нэвчиж онцгүй харагддаг шүү.

Товойлгосон тамгаа илүү тод харагдуулахын тулд ягаан өнгөтэй тамганы өнгөөр сонингийн цаасаа будаж өнгө орууллаа.

Сонингийнхоо ард цагаан хатуу цаас нааж өгсөнөөр илүү биетэй болж өгнө бас балетийн гуталын маань тунгалаг тамгалагдсан хэсэг илүү тодорхой харагдах болно.

Тод өнгийн тамганы тос ашиглавал тунгалаг товойлгосон дүрс тань илүү тодорч харагдана. Үзмэн ягаан өнгө хар суурьтай сайхан зохицож байгаа биз. Та өөрийн хүссэн дүрс, хэлбэр, өнгөө сонгож энэ техникийг туршиж үзээрэй.

Сонингийн цаасыг ирмэгийг түлж загвар гаргахдаа үзэмжтэй харагдах байдлаар түлээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд