Шинэ Жилийн урлалын салшгүй нэг хэсэг нь ханын зуух байдаг. Зуухан дээр хийсэн тоглоом болон өөр Шинэ жилийн холбоотой зүйлсийг тавьж болохоос гадна бэлэг хийх уут болон оймс өлгөж эсвэл бүүр дотор нь гэрэл асааж ч болох юм. Өнгө өнгийн гэрэл таны хүүхдийг баясгаж та том ажлын ард гарсан мэт сэтгэл ханамжийг мэдрэх болно. Ингээд та бүхэндээ хэрхэн хийснээ толилуулъя.
- Зузаан картон цаас
- Халуун цавуу
- Media Modelling Paste хэв гаргагч зуурмаг
- Chalky finish акрилан будаг /өнгө: хар, цагаан, treasure/
80*60см хэмжээтэй картон 6ш зүснэ. 3ш-ийг нь зурагт үзүүлснээр 40*40см хэмжээтэй тайрч зуухны ам гаргаад П хэлбэртэй болсон картон цааснуудаа хооронд нь халуун цавуугаар наана.
Үлдсэн 3ш картоныг мөн адил халуун цавуугаар наана. Ингэж давхарлаж наахад нилээд биетэй бөх болж өгдөг. Ингээд таны зуухны ар болон урд тал гэсэн 2 тал бэлэн боллоо.
Дээд талыг 82*22см байхаар бодож харин хажуу талыг 60*22см байхаар бодож бэлдээд мөн 3 давхарлаж наана. Мэдээж 2 ширхэг хажуу тал байна.
Modeling paste зуурмагийг картоны ил гарсан нүхийг бөглөхдөө хэрэглэх бөгөөд хутга болон зориулалтын шпател хэрэглэн жигд түрхэж өгнө.
Би энд чулуугаар хийсэн мэт харагдуулахаар зорьсон бөгөөд Chalky finish акрилан хар будгаар чулууны зааг хэсгийг зурлаа.
Chalky finish акрилан цагаан болон номин өнгийн будгаар чулууны дүрсээ будсан бөгөөд цайвар номин өнгийг гаргахдаа цагаан дээр бага зэрэг номин өнгө хольж гаргасан.
Ингээд та хийсэн бүтээлээ гэртээ байрлуулаад дээр нь хүссэн зүйлсээ тавьж бяцхан үрсээ баярлуулаарай.
Бүх сэтгэгдлийг үзэх