Та нартайгаа дахин нэг нийтлэлээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа цулгуй цаасан дээр өөрийн хүссэнээрээ чимэх шинэлэг техник зааж өгье.
- А4 Hammer цагаан цаас
- Ногоон цаас
- Фото зураг
- Тамганы өнгө (шар, бор, цэнхэр, ногоон)
- Тамга (ташуу хээтэй)
- Цоолбор
- Цагаан товойлгодог зуурмаг
- Зүсдэг хэв (Дугуй, зүрх, тэгш өнцөгт)
- Versamark үзэг
- Өнгөгүй товойлгогч нунтаг
- Халуунаар төөнөгч багаж
Эхлээд Distress Ink шар тамганы өнгөөр цагаан цаасны гол хэсгийг будаад, бор өнгөөр цаасны ирмэг хэсгийг уусган будлаа.
Товойлгодог зуурмаг ашиглан чимье:
Цаасныхаа баруун доод буланд суман хээтэй цоолборыг хөдлөхгүй тогтоогоод, товойлгодог зуурмагийг жигд нялж түрхэнэ.
Урлалын товойж хатдаг зуурмаг хэд хэдэн төрөл байдгаас гадна хагардаг зуурмаг ч гэж байдаг. Энэ удаа би цагаан өнгөтэй зуурмаг ашиглалаа. Зуурмагаа хатсаны дараа будаж болохоос гадна нойтон байх үед нь акрилан будагтай хольж өнгө оруулж болно шүү. Зуурмаг маань хурдан хатдаг хэдий ч хангалттай хатах хугацаа өгч бүтэн өдөр хатаалаа.
Жижиг чимэглэлүүд
Энэ хуудсыг маань чимж байгаа үгтэй дүрсүүдийг та өөрийн хүссэнээрээ хийж болно. Цагаан хатуу цаасан дээр үг хэвлэж гаргаад ногоон машины хэв ашиглан зүснэ.
Өнгөгүй товойлгогч нунтгыг ашиглаж үгээ өнгөгүй товойлгоно.
Ташуу хээтэй тамга ашиглаж дахин нэг техник урлалдаа нэмлээ. Тамгаа хэсэгчилж цэнхэр болон ногоон өнгөөр будна.
Жижиг чимэглэлүүдээ наагаад, өөрийн хүссэн чимэглэлүүдээ нэмээрэй. Танд амжилт хүсэе!
Бүх сэтгэгдлийг үзэх