Ханхүүдээ Зориулах Миний Бэлэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/22

Аливаа сэтгүүл сонин үзэхдээ та ихэнхдээ нүүр хуудсыг нь хараад л ямар зүйлс дотор нь агуулж байгааг, сонирхож авах эсэхээ шийддэг биз дээ? Альбомныхоо нүүрийг хэрхэн гоё чимэглэх вэ гэж их бодлоо. Дэндүү их чимэглэл хоорондоо зохицолдохгүй бас этгээд эвгүй харагддаг, тийм ч учраас даруухан бөгөөд үзэмжтэй чимэглэе гэж бодлоо.

  • Leather Studio Арьсны будаг (cobalt blue, шар өнгүүд)
  • Бийр
  • Цаасны хутга
  • Даавуун тууз
  • Цавуу (crafter’s pick the ultimate)
  • Харандаа
  • Харанхуйд фосфортдог будаг

Альбомны маань нүүр арьсан гадартай тул Leather Studio арьсны будгаар будлаа. Хүү маань Twinkle Star дуунд дуртай учраас дуртай дуугаар нь энэ альбомныхоо нүүрийг чимлээ.

Цэнхэр өнгийн (cobalt blue) будгаар нүүр хуудсаа будаад шар будгаар (yellow) однуудаа зурж будаж өглөө.

Одны дүрсийг хатуу цаасан дээр зураад цаасны хутгаар зүсэж гаргаж авна.

Одны дүрстэй хатуу цааснуудаа шар болон шар ногоон өнгөөр будлаа

Будаг хатсаны дараа нь фосфордог будгаа ахиухан түрхэж өгнө. Энэ будаг маань бага зэрэг ногоон туяатай бөгөөд тунгалаг хатдаг. Харанхуйд гэрэлтдэг учраас бяцхан үр тань хайртай гялалзах оддоо бодит юм шиг мэдрэх боломжтой.

Тууз, хэвнүүдээ бүгдийг нь The Ultimate цавуугаар наана. Үгээ бичихдээ балын харандаагаар түрүүлж ‘Baby’s 1st Year’ гэж бичээд дээрээс нь шар арьсны будгаараа давхарлаж бичсэн. Илүү гарсан харандааны хэсгийг баллуурдаж арилгана гэж бодсон боловч нэгэнт цаас биш учраас амархан арилгаж болдоггүй юм байна. Мөн баллуурдах үеэр будаг маань цайраад байсан учраас арилгахаа болилоо.

Зөвлөмж:  Одны дүрсээ цаасны хутгаар зүсэж авсан учраас үлдэгдэл хэсгийг цоолбор болгон од зурахад ашиглалаа. Мөн арьсны будгаа давхарлаж будах бол хатсаны дараа нь буюу бүтэн 1 цаг хүлээсний дараа давхарлан будаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой урлалууд

Холбоотой урлалууд