Хар Өнгийн Procion Нунтаг Будаг Ашиглах

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/22

Procion будгийг ашиглах нь маш хялбар боловч эд зүйлийг ХАР өнгөнд оруулж будахад хэцүү байдаг. Хар өнгө нь хэд хэдэн өөр өнгийн будгаас бүрдсэн маш өндөр нягтшилтай байдаг бөгөөд будганд оруулах үед илүү цулгуй нягт өнгө гаргаж авахад хэцүү байдаг.

Би Жэрэмигийн жинсэн өмдийг будахаар шийдсэн. Түүний өмд нь цайвар өнгийн 100% хөвөн даавуун материалтай байсан ба Жэрэми өмдөө хар юмуу аль эсвэл хуучин өнгөнөөс нь илүү бараан өнгөнд оруулахыг хүссэн юм.

  • 100% хөвөн даавуун жинс – жинлэх. (энэ өмд ойролцоогоор 600 гр)
  • Давс – Жинсэн өмдний жинг 0,8 гр-р үржүүлэх
  • Хүнсний сода – Жинсэн өмдний жинг 0,09 гр-р үржүүлэх
  • Procion MX Нунтаг будаг – Би 40 гр-ийг хэрэглэсэн (тайлбарийг харна уу)
  • Ус – Би 12л ус хэрэглэсэн (тайлбарийг харна уу)
  • Хувин, хэмжигч аяга, хавчуурга болон хамгаалалтын бээлий

Хэрэг болох бүх зүйлсийг хэмжиж хийх                                                                     
Хувцасаа усанд дүрж будахдаа будаг оруулах хувцасны жин 30 хувиар их хэмжээтэй усанд хийвэл хувцасаа чөлөөтэй дүрж эргүүлэх боломжтой болно. Миний хувьд бага зэргийн хэмжээтэй усанд туршиж үзэхээр шийдсэн бөгөөд будгийн өтгөрөлт нь илүү нэмэгдсэн байсан. Савтай будгаа илүү ойр ойрхон хутгаснаар би будгаа өтгөрүүлсэн юм. Будгаа хурдан хялбар уусгахын тулд халуун ус ашиглаарай.

Савтай будгаа бэлтгэхдээ эхлээд давсаа дараа нь нунтаг будгаа хийгээрэй. Давс будаг хоёул бүрэн ууссан эсэхийг шалгаарай.

Хувцасаа норгож усыг нь сайтар мушгиж шавхасны дараа будагтай саван дотроо хийнэ.

30 минут байлгасны дараа ойр ойрхон хольж хутгана. Би жинсээ бараг 30 минутын туршид тасралтгүй будагтай усан дотроо хутгаж байсан.

Жинсээ савныхаа нэг буланруу тавьсаны дараа содоо нэмж хийнэ.

30 минут байлгасны дараа дахин ойр ойрхон холино.

Жинсээ будагнаас гаргаж авсны дараа гоожиж буй хүйтэн усаар шууд зайлна. Хүйтэн усаар зайлж эхлэх ба усныхаа хэмийг алгуурхан халуун болгосны дараа алхам бүрт урсаж байгаа ус тунгалаг болж буй эсэхийг шалгаарай.

Угаалгын машинаар хувцасаа угаах юмуу савантай уусмалд 30 минут байлгасны дараа дахин зайлаарай.

Тайлбар: Хэдий би ердийн хэрэглэх хэмжээнээс бага ус хэрэглэсэн ч будганд байгаа хувцсыг илүү удаан хутгах нь хувцсыг маш жигд өнгөтэй болгоно. Хувцас өнгөнд оруулах бусад туршлага дундаас энэ туршилт маань хамгийн сайн нь байлаа.

Гэсэн хэдий ч өмд маань тийм ч тод хар өнгөтэй болж чадаагүй. Жэрэми бараан саарал өнгөнд дуртай байсан. Хэрэв танд үнэхээр нягт тод хар өнгө гаргах хэрэгтэй бол доор бичсэн зөвлөмжүүдээс дагаарай.

  • Будагтай саванд давс хийснээр даавуунд давсыг шингээн түлхэж өгнө. Илүү давс нэмснээр илүү бараан өнгөтэй болгоно.
  • Нунтаг будаг – үйлдвэрлэгчийн зөвлөснөөр даавууны жингийн 10%-тай тэнцэх будаг хэрэглэх. Би арай багаар буюу 7%-с бага хэмжээтэйг хэрэглэсэн. Та хүсвэл илүү ч хэрэглэж болно.
  • Сода хийхээс өмнө болон дараа нь будган дотор хувцсаа дүрэх хугацааг нэмээрэй.

Тайлбар: Өнгөнд оруулах нь ямар төрлийн даавуу ашиглахаас хамаарна. Procion MX будаг нь 100% хөвөн (эсвэл бусад ургамлын гаралтай утас ) даавуунд орохдоо хамгийн үр дүнтэй. Жинсний оёдол нь магадгүй полиэфирийн утас учраас анхдагч өнгөөрөө үлдсэн байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд