Хаягдалыг Бүтээлчээр Шинэчлэх нь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/09/09

Бид бүгд хэрэггүй болсон эсвэл, эвдэрсэн зүйлсээ хогийн савруу шидэх гэж яардаг шүү дээ. Таньд л гэж хэлэхэд, хаяхаасаа өмнө тухайн зүйл рүүгээ ахин нэг хараад, үүгээр би юу хийж болох вэ гэж өөрөөсөө асуугаарай. Та шинэчилсний дараа ямар хэрэгтэй зүйл хаях гэж байснаа ойлгох болно.

Ингээд бид угаалгын өрөөний шатсан гэрлийн бүрхүүлийг яаж бүтээлчээр шинэчилсэн санаагаа хүргэхэд таатай байна.

Эхлээд гэрлийн бүрхүүлээ нарийн ширхэгтэй зүлгүүрээр зүлгүүрдэж, гэрлийн бүрхүүлийн голыг салгаж авна. Салгаж авсаны дараа, үүнийгээ хар өнгийн шохойн самбар болгодог будгаар будна.

Бүрхүүлийн хүрээг Chalky finish будгаар будна.

Дээр нь цэцэгний жижиг цоолбор тавьж, акрилан будгаар дээр нь будна.

Дараа нь, декупажны саатай мидиумээ түрхэж, гялалзсан саатай гадаргуутай болгоно.

Ингээд эцэст нь голоо буцааж хийгээд л бидний цоо шинэ бүтээл бэлэн боллоо.

Үүн дээрээ хүссэн үг, шүлгийн мөртүүдийг бичиж болно шүү дээ. Харин бидний хувьд өдөр бүрийг шинэ урмын үг бичиж үйлчлүүлэгч та бүхнээ урамшуулж байх болно.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд