Хэдхэн мм-ийн Нарийн Туузан Цаасаар Юу Хийж Болох вэ?

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/06/28

Сайн байцгаана уу, уран гарт урлаачдаа!

Танд цаасан хуйлмалын урлал таалагддаг уу? Тийм бол анхаарлаа түр наашаа хандуулаарай. Манай дэлгүүр хуйлмалын цаасаа хямдруулсантай холбогдуулан манай бүтээлч урланд энгийн нарийн туузан цаасыг хэрхэн “амилуулж” гоё гоё бүтээлүүд хийснийг эргээд нэг харцгаая.

Цэцэг хийж сурах энгийн аргууд

Саагийн эгчийн урласан өнгө алгаласан “Үзэсгэлэнт Цэцэгс”ийг хараад ямар гоё бүтээл болсоныг дуу алдан харж зогсохдоо би ингэж гоё цэцэгс хийж үзэх юмсан гэж өөрийн эрхгүй бодсоныг нуух юун. Тэгвэл эхлээд энгийн цэцгийг хийж сурах хэрэгтэй. Аз болоход манай бүтээлч урланд 3 төрлийн цэцэг хийх заавар байгаа бөгөөд аль дуртайгаа дагаад хийхээр шийдлээ. Та ч гэсэн дагаад хийж болно шүү.

Ээмэг зүүлтээ өөрөө урлаарай

Би ээмэг зүүлт гээд гоёл чимэглэлийн зүйлсийг хүүхэд байхаасаа цуглуулах хоббитой байсан. Тийм ч учраас миний хамгийн анхны цаасан хуйлмалаар хийсэн зүйл бол ээмэг байлаа.

Хийсэн техник нь энгийн боловч одоо эргээд санахад анх удаа хуйлмалаар хийсэн урлал минь болохоор олон удаа бүтэлгүйтсэн ч зөв техник сурснаар өөрт таалагдсан ээмэгээ урлаж чадсан шүү.

Хэрэв та шигтгэдэг ээмэг зүүх дуртай бол манай ажилтан Оогийгийн хийсэн ээмэгүүдээс санаа авч урлах боложтой шүү.

Өөрийн хүсэл сонирхолын дагуу бас хүзүүний зүүлтний кулон хийж зүүсэн.

Хөлөгт тоглоомоо хийгээд тоглоорой

Та гэр бүлтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ? Амралтын өдрүүдэд хүүхдүүдтэйгээ хамт хөгжилдөн тоглох зугаатай шүү. Харин тэрхүү тоглоомоо өөрөө сэтгэл гарган хийвэл бүүр ч янзтай.

Сараагийн урласан “Та битгий уурлаарай” тоглоомын өнгө өнгийн хүү, Оогийгийн хийсэн даам  зэргийг бүгдийг нь цаасаар хуйлж хийсэн гэхэд итгэмээргүй байгаа биз?

Ханын болон бусад чимэглэлийн санаа хэрэгтэй юу?

Заримдаа урлалын онгод гэнэт ороод гэрийнхээ ханад өлгөх, эсвэл хэн нэгэд бэлэглэх ханын чимэглэл хиймээр санагдсан үе бишгүй л байдаг. Мэдээж хийж буй чимэглэлийн хэмжээ, зохиомжоос хамаараад хийх хугацаа харилцан адилгүй байдаг. Хэрвээ та том хэмжээний ханын чимэглэл хийх бол урдаар зохиомжоо  бодож олоод дараа нь алхам алхамаар өөртөө тааламжтай байдлаар хийвэл бүтээл тань үзэмжтэй сайхан болохоос гадна та өөрөө ч түүнээсээ сэтгэлийн таашаал авах болно. Номингийн урласан “Цэцэгчин Эрвээхий” , мөн Саагий эгчийн “Үзэсгэлэнт Цэцэгс”-ийг хараарай.

Магадгүй та энгийн даруухан боловч хүний нүдийг баясгах зүйл хиймээр байвал Укагийн урласан “Зөгийн үүр”, дурсамжаа мөнхлөх зургийн жааз хийж бас болно шүү.

Нэгэнт л бид чимэглэлийн тухай ярьсан болохоор гацуур модны чимэглэлийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Бусдаас өөрөөр шинэ жилийн чимэглэлээ урлаж бас болно шүү.

Мартаж санах зүйлээ тэмдэглэх бяцхан самбар  дээр чинь яагаад хөөрхөн хуйлмал цэцэг байж болохгүй гэж?

Эцэст нь энэхүү урлалыг хийхэд танаас ямар нэг мэргэжлийн авъяас чадвар шаардахгүй. Мэдээж танд нарийн туузан цааснаас гадна зориулалтын хуйлагч багаж, тойрог хэмжээст шугам, хүрээ хийгч зэрэг цөөн тооны багаж байхад л хангалттай. За ингээд танд аль бүтээл нь илүү их таалагдсан бэ? Өөрт таалагдснаа заавал хийж үзээрэй, танд таалагдах болно.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд