Хэн ч хийж болох Ханын урлал

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/09

Энэ долоо хоногт би дахин нэг энгийн загвартай зотон урлал хийж гэрийнхээ хананд өлгөлөө. Хэдий та өөрийгөө уран бүтээлч хүн гэж боддогүй ч гэсэн ямар ч хүн урлалын зотон дээр ямар нэгэн гоё зураг зураад ханандаа өлгөж болно.

Яагаад болохгүй гэж? Манай дэлгүүрт зотон хавтан зардаггүй ч өөр зураг урлалын дэлгүүрээс янз бүрийн хэмжээтэй зотон хавтангуудыг та хялбархан олж авах боломжтой. Манай дэлгүүрээс та олон төрлийн будгууд болон холимог урлалын бараа бүтээгдэхүүнийг өөрийн урлалдаа ашиглаж болно.

Урлал хийх шинэ санааг эндээс харъя.

Миний шинэ Зотон Хавтан:

Хамгийн эхлээд энэ долоо хоногт хийсэн шинэ зотон хавтанг танилцуулж байна. Mиний өмнө нь оруулж байсан блог постууд дээр өрөөгөө хэрхэн шинэ өнгөөр чимэглэх санаагаа хуваалцаж байсан ба бас өөр нэгэн зотон урлалаар нэмж байгаа юм.

Надад дугуй хэлбэртэй зотон хавтан байсан учир үүнийг ашиглахыг хүссэн, харин та тэгш өнцөгт, дөрвөлжин эсвэл модны жижиг тайрдас юмуу аргиллит хавтанг урлалдаа хялбар ашиглаж болно.

Сонгосон өнгөний бүдүүвч зурагтай таарч зохицох Americana Acrylic -ын 6 өнгийг сонгож авлаа. Та ямар ч өнгө сонгон ашиглаж болох бөгөөд өнгөнүүдээ эмх цэгцтэй дараалан тавих юм бол өнгө тус бүр зэргэлдээх өнгөтэйгөө уусаж холилдох болно. Солонгын өнгө мэт дарааллаар өнгөнүүдээ эрэмбэлж тавибал сайн шүү. Mөн та цагаан болон дан нэг өнгийн будаг ашиглан нэг өнгийн дүрслэлтэй зураг хийж болно.

Би будахдаа бүдүүн бийр ашигласан бөгөөд  ҮРГЭЛЖ хэвтээ чиглэл дагуу будсан. Будахдаа илүү цайвар өнгөтэй хэсгээс эхэлж дараагийн будгаа будаж эхлэх ба энэ маягаар зотонгоо дуустал нь будаарай. Будгуудаа солих хооронд бийрээ угаах шаардлагагүй. Дараагийн будгаа сонгож аваад – будахдаа бийрээ хэвтээ чиглэлд барьж будах ба будах явцдаа 2 өнгөө холино. Өнгүүд холилдсоны дараа дарааллийн дагуу дараагийн өнгөөр будна.

Хэрэв та нэг өнгийг нөгөө нэг өнгөтэй хольж будахыг хүсвэл эхлээд цагаан өнгөөр эхэлж будаад хүссэн өөр нэг өнгөнөөс бага зэргийг аваад зотон дээрээс нэмж будаарай. Хэрэв өнгө тань хэтэрхий бараан харагдаад байвал бийрээ сайтар арчиж байгаад цагаан өнгөөр ахин нэмж будахыг зөвлөж байна.

Арын дэвсгэрээ будаж дууссаны дараа сайтар хатаагаад хүссэн загвараараа чимэглэнэ. Би “Create” бичигтэй зүссэн хэвээ ижил өнгөөр будлаа. Цоолбор ашиглан цэцгийн дүрс зурсан ба энэ цэцгээ “Yesteryear” нэртэй шохойн будгаар будсан. Миний ашигласан цоолбор маань “Darkroom Door” компаний бүтээсэн гоёмсог загвар бөгөөд 2 өөр хэмжээтэйгээр ирсэн. Миний хувьд том цоолборыг ашигласан бөгөөд та жижиг цоолборыг жижиг зотон хавтан ашиглаж болно.

Энгийн Гурван хос:

Хэдэн долоо хоногийн өмнө оруулсан энэ пост-ийг шалгаж үзээрэй. Би үүнийг бас ижилхэн өнгөөр будсан бөгөөд “Darkroom Door” -ын өөр нэгэн цоолбор ашиглан 3 хос зотон хавтан дээр биетэй товгор навчны дүрс хийсэн.

Гоо Сайхан Дотроосоо:

Озагийн хийсэн энэ урлал нь бага зэрэг илүү цаг хугацаа зарцуулах хэрэгтэй хэдий ч хэлэх дуртай үгээ үзүүлэн болгон тавихад маш гайхалтай.

Миний Мөрөөдлийн Байшин:

Баясаагийн хийсэн энэ урлал нь зотон хавтан ашиглаагүй, харин жижиг модны тайрдас ашиглаж хийсэн байсан.

Зуны Үзэсгэлэнт Цэцэгсийг Гэртээ:

Миний хийсэн бас нэг урлал нь үүнийг хийхээс илүү хэцүү харагдаж болох юм. Танд том бөөрөнхий бийр хэрэгтэй бөгөөд татлагаар зурахад хялбар байх ба эцэст нь маш сайн үр дүнд хүрэх болно. Зааварчилгааг сайн хараарай – үнэхээр хялбар шүү.

Нархан Канвас Дээр Ургав аа:

Ta хэзээ нэг өдөр цэцэг түүгээд зуны турш хатааж байсан уу? Эдгээр цэцгүүдийг хэн ч будаагүй бөгөөд зөвхөн хатаасан цэцгүүдийг зотон дээр наасан урлал юм. Болороогийн хийсэн энэ бүтээлийг хараарай.

Цааш илүү байгаа …

Дээр дурдсан бүтээлүүд бол манай сайт дээр байгаа олон урлалуудын цөөн хэдхэн нь юм. Бидэнд танд урлалын санаа өгөх өшөө олон бүтээлүүд ч бас байгаа шүү.

Энэ ханын урлалыг хийж туршаад манай фэйсбүүк Бүтээлч байдлыг дэврээе групп дээр зургаа тавиарай.

Урлацгаая.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд