Та ойд зугаалж явахдаа бяцхан хөөрхөн хэрэм харсан уу? Харсан бол та зургийг нь авч үзсэн үү? Гэрэл зургийг нь авч чадсан бол та тэр сайхан дурсамжаа байнга дурсаж байхын тулд ямар нэг гар доороо хэрэглэдэг зүйл дээрээ буулгаарай. Миний хувьд туршилтандаа ашиглах зөвшөөрөл өгсөн уран бүтээлчийн хэд хэдэн хэрэмний зургийн заримыг үзэгний сав болон плитан дээр декупажилж үзлээ. Декупаж гэхээр хүмүүс зөвхөн салфетка хэрэглэдэг гэж ойлгодог. Миний хувьд декупажийг өөртөө таалагдсан хээ болон зурагтай цаас эсвэл даавуугаар ч хийж болно гэж боддог.
Ингээд яаж хийсэн талаараа тайлбарлая.
- Үзэгний сав, плита
- Лазер принтрээр хэвлэсэн зураг
- Цаасны зориулалттай декупажны мидиум
- Хайч
- Бийр
- Зүлгүүр
Лазер принтерээр хэвлэсэн зургаа наах гадаргуундаа тааруулж хайчилна
Дүрсээ наах гадаргуундаа декупажны мидиумээ түрхэнэ.
Зургаа наагаад декупажны мидиумээ дахин түрхэж лакдана. Хэрэв илүү гөлгөр болгохыг хүсвэл нарийн зүлгүүрээр хөнгөн зүлгүүрдэж өгнө
Бүх сэтгэгдлийг үзэх