Хөгжмийн Ертөнцөөр Аялцгаая

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/02

Хөгжим бол хүнд дурсамж, баяр баясгалан, харуусал, тэр бүү хэл үгээр зүйрлэшгүй онцгой нэг мэдрэмж төрүүлэхээс гадна, хүн дуугаар сэтгэл хөдлөл болон хайраа илэрхийлэхэд хэрэгтэй зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ. Миний аманд ямар нэг дууны ая, үг өдөр бүр дуулагдаж байдаг. Хөгжим намайг гунигтай үед сэргээж, сайхан дурсамжуудыг сэдрээж, мөн тайвширлыг өгөх тохиолдол ч байдаг. Тиймээс би тойрон дамжуулах дэвтрийнхээ сэдвээр ‘Хөгжим’ гэх том урлагийг сонголоо. Манай хамт олон хөгжмийг урлалаараа хэрхэн илэрхийлэхийг харахыг тэсэн ядан хүлээж байна.

Ингээд тойрон дамжуулах дэвтрийнхээ хавтсыг хэрхэн хийснээ та бүхэнд танилцуулъя.

Урлалаа эхэлцгээе

Юуны түрүүнд надад холимог техник их таалагдсаныг хэлэхэд таатай байна. Хамгийн түрүүнд би товгор эффект гаргахыг хүссэн тул Glitter Snow саатай зуурмагыг энд тэнд товойж харагдахаар түрхэж хатаалаа.

Дараа нь үзмэн ягаан, цэнхэр, хар өнгийн Multi-Surface акрилан будгуудыг өнгө хоршуулж хавтасныхаа үндсэн өнгийг хийсэн. Мөн бага зэргийн гялтгануур оруулахын тулд Maya Gold саатай будгийг ашигласан. Будахдаа будгаа порлонд шингээн товших  маягаар жигд болтол нь давхарлаж будлаа. Maya Gold саатай будгийг хамгийн сүүлд нь нэмж товшиж будна.

Чимэглэлүүд

Миний хамгийн дуртай хөгжмийн зэмсэг бол төгөлдөр хуур юм. Тиймээс би халбаганы ишийг ижил хэмжээгээр хугалан авч төгөлдөр хуурын цагаан даруулыг хийлээ. Хар даруулыг мөн халбаганы ишний нарийн хэсгийг ашигласан ба хар өнгийн Multi-Surface будгаар будаад наасан. Би төгөлдөр хуурын даруулыг дарж болохоор хийхийн тулд халбаганы ишээ модон савхаар хөндийрүүлж наалаа.

Холимог техник дээр юу хүссэн зүйлсээ ашиглах боломжтой учир чихэвчний оролттой хэсгийг нааж, Соль түлхүүрийг чихэвчний төгсгөл хэсгээр хийлээ. Чихэвчний хэсгүүдийг наахдаа халуун цавуу ашигласан. Мөн олон өнгийн цаасыг нарийн зүсэж хөгжмийн ритмийг дүрслэхийг хичээлээ. Пянзыг хийхдээ хар өнгийн цаасыг дугуй дүрсээр зүсч, биетэй болгохын тулд олныг давхарлаж наалаа. Бага зэрэг гялтгануур оруулахын тулд Perfect Pearl нунтаг боронзыг ашигласан.

Танилцуулах хуудсаа урлая

Харин Тойрон дамжуулах дэвтрийнхээ нүүр хуудсыг хийхэд сонирхолтой зүйл болсон шүү. Танилцуулах хуудсан дээрээ декупаж хийхээр төлөвлөж байлаа. Суурь өнгийг гаргахын тулд Distress Ink тамганы өнгийг ашигласан. Харин Distress Ink тамганы өнгө маань усанд уусдаг учир дээр нь декупажны мидиум ашиглахад тамганы өнгө маань нороод миний хүссэн будалт арилна гэдгийг найз маань хэлсэн учраас би нойтон сальфеткаар арчаад харахад ийм эффэкт үүслээ. Би шууд декупаж хийчихээд харахад миний гаргасан эффект декупажны зурагтай зохицож байсан тул энэ чигээр нь орхилоо. Надад их таалагдсан шүү.

Дэвтэр маань бэлэн боллоо. Та ч мөн шинэ техник туршиж үзээрэй. Урлалд тань амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд