Хуйлмалын цаасаар хийсэн цэцгийг ихэвчлэн бэлэг дурсгалын зориулалтаар ханын чимэглэл эсвэл мэндчилгээний картанд ашигладаг. Хуйлмалын цаас ашиглан хүзүүний зүүлт хийж үзээрэй гэж Жүли надад хэлсний дараагаар өөрт байсан хар-ногоон өнгийн копрон туузтай хослох цэцэг, цэцгийн дэлбээнүүдийг хуйлж, хооронд нь нааснаар хөөрхөн хүзүүний зүүлтний кулонтой боллоо.
Мэдээж та өөрийн дуртай өнгөөрөө хүссэн цэцгээ урлаж болно.
Хуйлмал цэцэгт:
- Хуйлмалын цаас (3 мм-ийн өргөнтэй бор, хар ногоон, шар)
- Хуйлагч багаж
- Цавуу (Elmer’s Craft Bond)
- DuraClear Ultra Matte лак
- Тойрог хэмжигч
Хүзүүний зүүлтэнд:
- Тууз (өөрийнхөө хүзүүний хэмжээгээр)
- Зүүлтний түгжээ
- Зүүлтний холбогч цагирагууд
- Урлалын бахь
Хуйлмалын цаас маань уртаараа 57 см бөгөөд нэг цэцгийн дэлбээ хийхэд хэтэрхий уртдах тул цаасаа 2 хувааж хийсэн. Хуваасан цаасаа хуйлагч багажиндаа хийж, хуйлж дуусмагцаа удаан барилгүйгээр шууд дугуй хэмжээст шугамандаа хийнэ. Би 3 гэсэн дугаартай хэмжээст нь хийсэн.
Хийсний дараагаар хуйлмал маань аяандаа өөрөө задрана. Тэр үед нь гаргаж аваад цавуугаа түрхээд нэг талаас нь чимхэж дусал хэлбэртэй болгоно.
Cанамж: Цавуугаа шүдний чигчлүүр ашиглан маш бага хэмжээтэй түрхээрэй. Түрхсний дараа 5 секунд хэртэй бариарай.
Энэ мэтчилэн цэцгийн дэлбээнүүдээ хийж дуусаад хооронд нь наана. Хэвийг нь алдагдуулахгүйн үүднээс лак (DuraClear Ultra Matte)-аа 3 давхарлан түрхсэн.
Одоо бэлэн болсон цэцгээ туузтайгаа холбоё. Цэцэгний 2 дээд талаас холбогч цагиргаа хийнэ. Туузнаасаа мөн холбогч цагиргаа хийнэ. Ингээд тууз, цэцэг хоёроо холбоно.
Зөвлөмж: Цагирганыхаа амыг бахиар нээхдээ амыг нь ангайлгах биш, хажуу тийш нь зөрүүлж нээгээрэй. Ингэснээр буцаагаад хавчихад цагирагны хэлбэр алдагдагдахгүй.
За та ч гэсэн намайг дагаад урлаад үзээрэй, танд таалагдах болно гэдэгт итгэлтэй байна.
Амжилт хүсье.
Дараагийн урлалаараа эргэн уулзталаа түр баяртай.
Бүх сэтгэгдлийг үзэх