Хуйлмалын Цэцэг 1

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/10/21

Цаасан Хуйлмалыг хэрхэн хийх талаар харуулсан эхний нийтлэл болно.

  • цаас хэв оруулагч
  • хуйлмалын шөвөг
  • хуйлмалын цаас
  • тараган цавуу
  • хайч

Цэцгийнхээ дэлбээ ороох: Цаасаараа багажаа ороогоод эхний үзүүрийг нь цавуудаад наана. Үргэлжлүүлэн нэг хуйлмалын цаасаа бүгдийг нь  давхарлан ороогоод мөн адил төгсгөлийг нь цавуудаад наана. Ингээд дэлбээний их бие бэлэн болох бөгөөд өргөн зузаан хүрээ бэлэн болно. Доорхи зурагны байдлаар цэцгийн дэлбээнүүдээ бэлдэнэ.

Үргэлжлүүлэн том дэлбээ доторх хуйлмалаа бэлдэнэ. Цагаан өнгийн хуйлмалын цаасныхаа нэг үзүүрт нь багажаа хийгээд хэсэгхэн эргүүлээд багажаа авна. Жаахан зай аваад ахин нэг чиглэлрүүгээ хэсэгхэн эргүүлээд авхаар гэх мэтчилэн зурагт харагдсаны дагуу ороож дуусаад бэлдсэн цэцгийнхээ дотор нь хийж өгнө.

Давхар цэцгийнхээ дотор талын хийхдээ цаасаа ороогоод хэмжээ авагч шугамаа ашиглан хэмжээгээ аваад зурагт харуулсаны дагуу хэлбэрт оруулан чимхэнэ. Зурагт харуулсны дагуу цаасаа нугалаг цэцгийн хээгээ хийнэ. Ийнхүү 3 3аар нь бэлэн болгоод хооронд нь нааж цэцгийн голоо бэлэн болгоно.

Мөн адил зурагт харуулсаны дагуу хуйлмалаа бэлдэнэ. Энэ нь давхар цэцгийн маань доторх хуйлмал юм.

Бэлдсэн хуйлмалаа цэцгийн дэлбээндээ суулгаж өгөх бөгөөд ийнхүү дээд талын дэлбээ маань бэлэн болохнээ.

Цэцгийн дэлбээнүүд маань бэлэн болсон бөгөөд цэцгийн голоо та яаж ч хийсэн болно. Энэхүү зураг дээр хойр өөр өнгийн хуйлмалын цаасаа холбож нааснаар гол ороох цаас маань бэлэн болно. Тэгээд л цаасаа хуйлаад цэцгийн голоо хийхнээ.

Цэцгийн дэлбээнүүдээ хооронд нь нааж давхарлаад хуйлмалын цэцэг маань бэлэн боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд