Хуйлмалын цэцэг 2

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/07

Та бүхэн миний өмнө хийж байсан цэцгийг санаж байгаа биздээ?

Хэрэв үгүй бол эндээс та хараарай. (previous quilled flower link here)

  • цаас хэв оруулагч
  • хуйлмалын шөвөг
  • хуйлмалын цаас
  • цавуу
  • хайч

Цэцгийнхээ дэлбээ ороох: Цаасаараа багажаа ороогоод эхний үзүүрийг нь цавуудаад наана. Үргэлжлүүлэн ахиж нэг давхарлан ороогоод мөн адил төгсгөлийг нь цавуудаад наана. Ингээд дэлбээний их бие бэлэн болно.

Энэ мэтчилэн тус бүр том жижиг таван ширхэг дэлбээ хийнэ.

Дэлбээнийхээ доторх хээг хуйлцгаая. Эхлээд таван ширхэг цаасаа бэлдээд үзүүрүүдийг нь хооронд нь цавуудаж тогтооно. Дараа нь нэг нэгээр нь гадагш ороож эргүүлнэ. Ингээд л хуйлмал маань бэлэн болно.

Бэлэн болсон хуйлмалаа бэлдсэн цэцгийн дэлбээрүүгээ хийнэ. Бөөрөнхий хуйлмалаа нэг үзүүрийг нь чимхээд гонзгойдуу болгоод, нугаларсан хэсэгтэй жаахан цавуу түрхэж өгөөд  татаж сунгахгүйгээр болгоомжтойгоор тогтооно.

Гэх мэтчилэн том жижиг дэлбээнүүдээ хийгээд бэлдэнэ.

Ингээд л дэлбээнүүдээ хооронд нь нааж өгнө.

Том жижиг цэцгүүдээ давхарлан наагаад мөн дээрээс нь цэцгийнхээ голоо наагаад гоёхон цэцэг боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд