Хуйлмалын цэцэг 3

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/21

Бүгдээрээ энэ удаад гурвалжин хүрээ хийгч ашиглан хэрхэн хялбархан цэцэг хийж болохыг харцгаая.

Цэцгийнхээ дэлбээ ороох: Цаасаараа багажаа ороогоод эхний үзүүрийг нь цавуудаад наана. Үргэлжлүүлэн ахиж давхарлан бүх цаасаа дуустал ороогоод мөн адил төгсгөлийг нь цавуудаад наана. Ингээд дэлбээний их бие бэлэн болно.

Жижиг, дунд, том гурван янзын цэцгийн хүрээг харж байна уу? Гурвалжин хүрээ хийгчийн хамгийн том, дунд болон хамгийн жижиг хэмжээнд зураг харуулсан шиг яг адилхан хуйлмалын цаасаа дуустал ороож тус  бүр дэлбээнүүдээ бэлдэнэ.

Бэлдсэн цэцгийн дэлбээн дотор энэхүү улаан ороомгийг оруулах бөгөөд үүнийг хийхдээ цаасны үзүүрээс эхлэн хуйлагч багажаа хийгээд хэсэгхэн эргүүлээд буцааж авна. Бага зэрэг зай аваад ахин нэг чиглэл рүү хэсэгхэн эргүүлээд буцааж авах гэх мэтчилэн зурагт харагдсаны дагуу хэд хэдэн удаа ороож дуусаад бэлдсэн дэлбээний дотор нь хийж өгнө.

Ингээд бэлэн болсон дэлбээнүүдээ хооронд нь наая.

Дээр бэлдсэн улаан хуйлмалаа ийнхүү цэцгэндээ оруулах юм. Гэх мэтчилэн таван дэлбээгээ нааж бэлэн болголоо.

Ингээд бүх цэцгийн дэлбээ хуйлмалын ороомогнуудаа наагаад ийм хөөрхөн цэцэг бэлэн боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд