Хурдан бөгөөд Хялбар

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/18

Миний сүүлд оруулсан Урлалын Шинэ Санаа Танд Орж Ирэхэд  блог дээр дурдахдаа өөрийн хийсэн урлалуудаа байрлуулах өрөөгөө бүдэг солонгын мэт өнгөтэй болгох тухай хэлэх гэж байсан. Үнэндээ энэ бол миний дараагийн урлалын санаа байсан юм. Мэдээж та өөрийн шилэн саваа хүссэн өнгөөрөө будаж болох ч өөрийн амьдрах орчноо өөрчлөн шинэчлэх бяцхан алхмыг хийгээсэй гэж хүсэж байна. Нэг өдөрт хэдхэн минутийг зарцуулснаар богино хугацаанд маш том өөрчлөлт хийх болно. Надтай хамт урлацгаая.

Энэ зургаар урлалаа эхлэж буйг харуулж байгаа юм. Би өрөөндөө байсан будгийн бийр болон харандаа хийдэг шилэн савийг урлалд ашиглахаар шийдлээ. Хамгийн эхлээд шилэн саваа гадна доторгүй сайтар угаана. Энэ шилэн савийг би удаан хэрэглэж байгаа учир зарим нэг газраа цавууны үлдэц болон шошгоны жижиг цаас наалдсан байсан. Тиймээс наалдсан бүх толбийг бүрэн арилгах хэрэгтэй байсан. Хуучин цавууны үлдэгдэл биш харин будах гэж буй будаг маань шилэн савны гадаргуу дээр наалдаасай гэж хүсэж байсан. Будахаас өмнө бүх толбийг шил цэвэрлэгчээр арчиж цэвэрлэлээ. Ингэснээр ямар ч хурууны хээ болон тогтсон толбыг арилгах ба шилэн саваа маш цэвэр гялгар болтол нь сайтар зүлгэж өнгөлнө. Будаж эхлэхээс өмнө шилэн саваа бүхэлд нь сайтар арчиж өнгөлсөн цаг хугацаа тань маш үр дүнтэй байх болно.

Одоо эхний шилэн саваа будацгаая. Будгаа сайтар сэгсэрч хэрэглээрэй. шохойлог будгийн найрлага өтгөрч эсвэл будаг хатах боломжтой учир тагийг шаардлагагүй хугацаагаар удаан битгий онгорхой байлгаарай. Хэрэв будаг тань бага зэрэг өтгөн байвал будахаас өмнө цөөн хэдэн дусал ус хийж холиорой. Таны будаг асгахад урсахуйц өтгөн байх хэрэгтэй шүү. Хэт шингэн  БИШ байх хэрэгтэй хэдий ч хэрэв хэт шингэн болвол  шилэн савны гадаргууд наалдахгүй байх боломжтой. Та зөөлөн бийрээр будах нь тустай хэдий ч энэ нь шилэн гадарга дээр будгийг бэхжүүлэхэд хэцүү байдаг бөгөөд бийрний судал үлдээх магадлалтай. Жижиг хэмжээтэй порлон ашиглаж будах нь илүү хялбар бас сайн үр дүнтэй байсан. Гал тогооны порлоноос жаахан хэсгийг хайчилж аваад хэрэглээрэй. Порлоноо будгандаа хүргээд хөнгөн товших маягаар шилэн саваа будаарай. Будгаа түрхэхдээ бөөгнөрсөн будаг үлдээлгүйгээр шилэн саваа давхарлаж будахдаа жигд бүрхэх хүртэл товшиж будаарай. Шилэн дээрх нойтон будаг тань бага зэрэг барзгардуу харагдах болов ч хатсаны дараа зүгээр харагдах болно.

Би шилнийхээ ёроол болон хажуу хэсгийг эхлэж будсан бөгөөд ингэж будахын тулд шилний амсраас болгоомжтой барьж будлаа. Хатаахын тулд амсрыг нь доош харуулж тавилаа. Дараа нь шилний дээд хэсэг болон амсрыг нь будсан ба хатаахдаа буцааж дээш харуулж тавьсан.

Надад яльгүй жижиг асуудал гарсан. Би өрөөндөө зориулж солонгын мэт  7 өнгийг сонгож авсан ба эдгээр өнгүүдийн зарим өнгийг ашиглан шилэн савнуудаа будахыг хүссэн, хэдий ч шилэн дээр ашигладаг шохойлог будгийн өнгөнүүдээс зөвхөн бүдэг цэнхэр өнгө л байсан учир энэ өнгөөр эхний шилэн саваа будлаа. Үлдсэн савнуудаа маш гоёмсог “everlasting” өнгөөр будсан.

Бүх савнууд хатсаны дараа будгаа сайтар түрхсэн эсэхээ нарийвчлан шалгасан. Та шилээ цонхны тод гэрлэн дор бариад харахад будгийн завсар зайгаар нүх гарсан байх боломжтой ба тэр хэсгээр гэрэл нэвт тусаж харагдах болно. “Everlasting” будгийн өнгө нь цэнхэр өнгийг бодвол арай илүү шингэвтэр бөгөөд энэ будаг нь тийм ч сайн бүрэлт хийж чадахгүй. Би шилэн савнуудаа дахин нэг бүрэлт хийж будсан ба будах зуураа үе үе гэрэлд барьж бүрэн сайн бүрж будсан эсэхээ шалгаж байсан. Одоо будгаа бүрэн хатаахын тулд 4 өдөр хүлээх хэрэгтэй.

Хатсаны дараагаар савнуудаа тавиур дээр тавиад хүйтэн зууханд хийж тавина. Аль хэдийн халаасан шарах зууханд битгий хийгээрэй хэрэв хийх юм бол таны савнууд хагарах боломжтой. Шарах зуухныхаа халууныг 160 C хэм дээр тохируулаарай. Яг ийм хэмд саваа 30 минут шарах хэрэгтэй учир эхлээд шарах зуухаа ийм хэмтэй болтол халаах хугацаа өгөөрэй. Ингээд шарах хугацаа дууссаны дараа шарах зуухаа унтраана. ШИЛЭН САВАА БИТГИЙ ГАРГААРАЙ. Савнуудаа аажмаар хөргөхийн тулд шарах зуухныхаа хаалгыг бага зэрэг онгойлгож өрөөний хэмтэй ижил болтол хөргөнө.

Нэг шилэн саваа цэнхэр будгаар будаж дууссан ба үлдсэн савнуудаа  бүдэг цагаан өнгөөр будсан бөгөөд би ингэж будахыг хүсээгүй. Мөн “шилэн дээр ашигладаг шохойлог будаг” -ын төрөл дотор миний сонгосон өнгөнүүд байгаагүй, тиймээс энгийн шохойлог будгийн төрлөөс  сонгож авлаа. Бүдэг цагаан өнгөөр будсан савнуудаа энгийн шохойлог будгаар дахин нэг бүрж будлаа. Хамгийн эхэнд ашигласан “ everlasting” будаг маань энгийн будгаар давхарлаж будахад маш сайн суурь болж өгсөн. Энгийн будгийн олон төрлийг ашиглахын нэг давуу сайн тал нь энэ юм. Яг энэ цаг мөчид энгийн Americana будгийг ашиглаж болох ба маш олон өнгөний сонголтуудыг танд өгнө.

Би савнуудаа “шилэн дээр ашигладаг шохойлог будаг”-аар будаж шарах зууханд шарсны дараа илүү бат бөх болсон бөгөөд энгийн шохойлог будгаар давхарлаж будсан. Давхарлаж будсан будаг маань тийм ч бат бөх биш учир ultra-matte бэхжүүлэгч лак ашиглан дахин нэг бүрж будлаа. Ингэж будахдаа бийр ашигласан бөгөөд сав бүрийг будахад хэдхэн минут л зарцуулсан. Бэхжүүлэгч лак маш хурдан хатдаг учир шилэн савандаа бийр болон харандаануудаа хийх боломжтой болсон.

Энэ урлалаа  4 шилэн сав будаж эхлэсэн болов ч хамгийн сүүлчийн бүрэлтийг энгийн шохойлог будгаар будах үед 6 өнгөнөөс сонголт хийхэд маш хэцүү байсан. Та гадарлаж байгаа байх, би өшөө олон шилэн сав будахаар шийдээд байгаа. Үүнийг бичиж байх мөчид бас өөр 2 шилэн савыг Whisper өнгөөр будчихсан  байлаа. Савнуудаа бүрэн хатаж дуусахаар энэ Баасан гарагт шарсаны дараа нөгөө 2 өнгөөрөө будах болно. Би бүх 6 саваа будаж дуусгаад илүү зураг нэмж оруулах болно.

Таны хамгийн дуртай өнгүүд юу вэ? Өөрийнхөө гэрт болон амьдардаг орчноо хэрхэн бүтээлчээр өөрчилж болох вэ?

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд