Хуримын Ойн Альбом

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/11

Энэ удаад би Хуримын ойд зориулан өөрөө чимэглэх альбом хийж үзлээ. Хялбархан хийж болохоор бөгөөд хүсснээрээ чимэглэж мөн сэтгэлийн үгсээ ч бичиж болох юм.

Бидэнд биетэй хатуу картон цаас мөн өнгийн цаас, цавуу бусад бүх төрлийн чимэглэлүүд хэрэгтэй юм. Энэхүү альбомны хуудас болон нүүрний хуудсанд тамгалах, товойлгох техникийг ашиглалаа.

Эхлээд нүүр хавтасаа хийхийн тулд 14,5 х 19см-н хэмжээтэй хоёр ижил хавтас бэлдэнэ. Дараа нь альбомны гол цаасаа мөн 14,5 х 4см-н хэмжээтэй аваад хооронд нь нааж бэлдэнэ. Ингэж бэлдсэн хавтасаа тохирох хээтэй цаасаар бүрж өгнө.

Үргэлжлүүлэн альбомны хуудасаа бэлдэнэ. Мөн л ижил хэмжээтэй 6 ширхэг хуудас хийнэ. Альбом хийхэд хэрэглэсэн материалыг та зургаас хараарай.

Хамгийн гол зүйл бол хуудсаа хавтастайгаа тогтоох альбомны гол юм. Үүнийг хийх маш олон арга байдаг бөгөөд энэ удаад би хэмжээ авч, нааж хийсэн ба үүнд хэмжээ их чухал юм. Та оролдоод үзээрэй. Хялбархан байх болно. Цаасны өргөний хэмжээ өөр боловч уртын хэмжээ ижил байх юм.

Гол цааснуудынхаа захаас ижил хэмжээ аваад нугалж, нугалсан нугалаас бүртээ хоёр талтай скоч нааж өгнө. Ингээд гол 3 цаасаа хооронд нь наан, үргэлжлүүлээд хавтасуудаа наах юм.

Ингээд бэлэн болсон голоо нүүр хавтасандаа наагаад, хуудаснуудаа нэг нэгээр нь голдоо нааж өгнө

Альбом маань бэлэн боллоо. Одоо та янз бүрээр хүссэн загвараараа чимэглэн альбомаа гоёорой. Мөн альбомынхаа дотор хуудсыг хэрхэн чимэглэж болох талаар товч дурдъя. Зарим наалддаг чимэглэл буюу стикэр мөн тамга болон тамганы өнгө ашиглан чимж болно шүү.

Бэлэн болсон хуудсууд маань ийм боллоо.

Альбомныхаа нүүрийг гоё болгомоор байвал Ногоон машины зүсдэг хэв, товойлгодог хавтас, мөн түүнчлэн товойлгодог нунтаг ашиглан ийнхүү чимээрэй.

Түүнчлэн халуунаар төөнөдөг багажаар нунтгаа хайлуулах ба саатай цавуу болон шингэн сувдаар цаасаа хүрээлж чимээд гоёхон альбом бэлэн боллоо. Хайртай дотны хүмүүсийнхээ зургаас хийн дурсамжаар дүүрэн альбом хийгээрэй. Амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд