Хүссэн Зургаа Хүссэн Гадаргуу Дээрээ Буулгах нь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/11/24

Манай бүтээгдэхүүнүүдээс миний анхаарлыг хамгийн их татсан бүтээгдэхүүн бол манай дэлгүүрт олон янзын сонголтоор байдаг Зураг Буулгагч юм.

Зураг буулгаж үзэх гэж хэтэрхий яарч адгаснаас анхны туршилт маань бүтэлгүйтэв.

Анхааруулга: Юуны өмнө бүтээгдэхүүн бүхний заавартай сайн танилцах хэрэгтэй бөгөөд зааврыг яг дагах нь чухал юм гэдгийг та бүхэндээ хэлмээр байна.

Mod Podge Зураг Буулгагч

Миний анхны туршилт  хийсэн бүтээгдэхүүн. Ямар үр дүн гарахыг харах гэж яарсандаа хатаах хугацаанаасаа хамаагүй эрт хуулж юу байгаа нь мэдэгдэхгүй юм болгосон доо. Зураг буулгахдаа эхлээд принтерээ зөв сонгоорой. Заавал хуурай хортой буюу лазер принтерээр зургаа хэвлэнэ. Ингэхдээ жин багатай цаасан дээр зураг болон бичвэрийг урвуу харуулан хэвлэнэ.

Хэвлэсэн зургаа харагдахгүй болтол зураг буулгагчаа зузаан түрхээд, гадаргуу дээрээ хий орохгүйгээр наана. Нэг хонуулж цаасыг нь хуулж авах хэрэгтэй. Хуулж авахдаа порлонд ус шингээж цаасаа норгоод 2 минут болсны дараа хурууны өндгөөр эсвэл бага зэрэг чийгтэй порлоноор зөөлөн үрж цаасаа арилгана. Хэрэв даавуун дээр буулгасан бол даавууны декупажны мидиум түрхэж, харин хатуу гадаргуун дээр буулгасан бол акрилан лак түрхэж хамгаалах гадаргуу үүсгэх хэрэгтэй. Энэ буулгагчийн онцлог гэвэл өөрөө цагаан учир гадаргууг заавал цайвар болгон будах хэрэггүй. Зураг чинь таны хүссэнээр тод буух болно.

Санамж: Зураг буулгахдаа эхлээд принтерээ зөв сонгоорой. Заавал хуурай хортой буюу лазер принтерээр зургаа хэвлэнэ. Жин багатай цаасан дээр зураг болон бичвэрийг урвуу харуулан хэвлээрэй.

Picture This Зураг Буулгагч

Даавуу болон бусад гадаргуун дээр зураг буулгахад хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүн нь ерөнхийдөө дээрхийн адил зурган дээрээ жигд зузаан түрхээд доторх хийг гаргаж 24 цаг хатаагаад нойтон порлоноор үрж авна.  Хатахдаа цагаанаараа байдаг учир илүүдэл буулгагчийг арчиж авах хэрэгтэй.  Даавууны декупажны мидиум түрхэж хамгаалах гадаргуу  үүсгэсний дараа 72 цаг болж байж угаана.

Crafter’s Pick Зураг Буулгагч

Даавуун дээр наасан зургийг 3 хоног хатаагаад угааж арилгаж болно. Эсвэл дээрх аргаар хуулж ч болох юм. Өнгөгүй хатах онцлогтой учир хамгаалах гадаргууг өөрөөр нь хийж болдог. Харин бараан гадаргуу дээр зураг буулгах бол урьдчилж цайвар болгох хэрэгтэй.

Americana Decor Зураг Буулгагч

Та үүнийг ашиглан шил , пластик, мод даавуу гээд юун дээр ч зураг буулгах боломжтой. Хатах хугацаа ч богинохон. Өнгөгүй хатдаг учир хамгаалах гадаргуугаа өөрөөр нь хийнэ. Бараан гадаргуу дээр буулгах гэж байгаа бол тухайн тэр хэсгийг цайвар болговол зураг чинь тод болж өгнө.

Decoupage Зураг Буулгагч

Дээрхтэй адилхан шил , пластик, мод, даавуу гээд юун дээр ч зураг буулгах боломжтой. Мөн өнгөгүй хатах учир хамгаалах гадарууг өөрөөр нь тавьж болох юм. Мөн зургаа тод гаргахын тулд тухайн хэсгийг цайвар болгохоо мартуузай. Даавуун дээр зураг буулгасан бол даавууны декупажны мидиум түрхэж угаахад арилахгүй болгоорой.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал