Хуучин CD-үүдээ шинэчлэе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/22

CD бол байгальд хортой аюултай хог хаягдал болохыг би мэдэж авлаа. Тэгвэл хуучин CD-үүдээ та юунд хэрэглэж болох вэ? Магадгүй шинэ жилийн чимэглэл, гэрлийн бүрхүүл эсвэл цаг гэх мэт. Тэгвэл шилэн аяга болон лонхны суурь хийх маш гоё санаа надад төрсөн юм. Ямар багаж ашиглаж хийснийг хараарай.

CD-гээ зүлгүүрдээд цагаан бүх төрлийн гадаргууны будгаар 3 удаа давхарлаж будаарай. Дараа нь ногоон бүх төрлийн гадаргууны будгаар дахиад 3 давхарлаж будна шүү.

Зөвлөмж: Бид цоолбор ашиглахдаа нэг өнгийг ашиглахгүй бол будаг холих өөр өөр өнгө хэрэглэх гэхээр маш төвөгтэй байдаг билээ. Харин энэ үед Picasso багажыг хэрэглээрэй гэж зөвлөж байна. Би энэ цэцгэн цоолборыг яаж өөр өөр өнгөөр чимэглэснээ харуулъя.

Цоолбор маань өөрөөсөө цавуугүй тул цаасан скоч ашиглан тогтоогоорой.

Cocoa bean бор будгаараа навч болон ишээ порлоноор товшиж будна. Будахдаа Picasso багажаараа цэцгийн дэлбээ хэсгээ дарж өгнө.

Eggplant үзмэн ягаан будгаараа цэцэгний дэлбээгээ порлоноор товшиж будна. Будахдаа Picasso багажаараа цэцэгний голын дарж өгнө.

Metallic yellow gold алтлаг будгаараа цэцгийн голоо порлоноор товшиж будна. Будахдаа Picasso багажаараа цэгэнд тохирох хэмжээ тавьж байгаад будна шүү.

Энэ мэтчилэн бүх цэцгээ гүйцээж цоолборлосны дараа эцэст нь эсгий ногоон суурийг CD-тэйгээ Felt and Foam Tacky Glue (Эсгий хөөсөнцөр наах цавуу) цавуугаараа нааж өгөөрэй.

Ингээд та зочин ирэхэд аяган доороо тавих маш гоё бүтээлтэй боллоо шүү дээ. CD-гээр өөр зөндөө бүтээл хийж болох тул та CD-гээ битгий хаяарай мөн маш гоё өөр санаа гарч ирвэл хуваалцаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд