Хуучирсан Сандлаа Шинэ болгоё

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/23

Миний хийх дуртай зүйлсийн нэг бол хаяхад бэлэн болсон хуучин эд зүйлсийг шинэ өнгөнд оруулж амилуулах сонирхолтой. Нэг өдөр манай байрны шатан дээр нэлээд хуучирч гандсан сандал байхыг олж харсан бөгөөд байрыг дахин будах үед дээр нь зогсож будах зорилгоор ашиглаж байсныг мэдсэн. Хэн ч энэ сандлыг авах хүсэлгүй байсныг олж мэдсэн ба хүсвэл намайг авч болно гэж хэлсэн. Энэ хуучин сандлыг дахин шинээр будаж янзлаад амь оруулах боломж олдсонд тэрхэн мөчид би хязгааргүй баярлаж билээ.

Сандлын хүрээ:  

Царай муутай бүүдгэр сандал. Хамгийн эхлээд сандлын бүрсэн даавуунуудыг салгаж авна.

Сандлын төмрийн будгууд нь холцорч муудсан байсан ба барзгар зүлгүүрээр зүлгэж үзээд дахин сайжруулан будаж болох эсэхийг шалгасан. Маш гялтгар будагтай газрын зарим хэсэг холцорсон байсан ба төмрийн хэсэг газар зэвэрч эхэлсэн байсан учир гадаргыг будахаас өмнө чадахаараа сайжруулахыг хүссэн юм. Tөмөр гадаргыг зүлгүүрдэж гөлгөр болгохын тулд гадаргыг бага зэргийн барзгар болгож өгөх хэрэгтэй.

Дараагийн алхам нь, олон төрлийн зориулалттай бэхжүүлэгч лакаар бүх төмөр хүрээг давхарлаж будна. Зарим нэг арилаагүй зэвний ул мөр будгийн цаанаас нэвт харагдахаас хамгаалж өгнө. Мөн үүний дараа будгаар будахад гадаргыг илүү гөлгөр будахад тохиромжтой болгож өгнө.

Би Americana Décor хар өнгийн (Carbon) шохойлог будаг сонгосон. Энэ будаг нь гадаргыг бүүдгэрдүү хар өнгөтэй болгодог. Гялтгар болгохоос илүү бүүдгэр болгох гэдэг нь үнэндээ таны будсан гадаргыг дутуу будсан мэт харагдуулахгүй байх болно. Мөн ийм тохиолдолд, энэхүү хар өнгө нь цайвар даавуун материалын өнгийг илүү тодруулж өгнө.

Би жижиг зөөлөн бийр ашиглан будгаа нимгэн 2 давхарлаж будлаа. Давхарлаж будахын өмнө эхний давхаргаа бүхэлд нь сайн хатааж байгаад будсан.

Хатсаны дараа Americana decor өнгөгүй ваксаар төмөр хүрээг зөөлөн алчуураар бүхэлд нь арчиж зүлгэлээ. Энэ вакс нь будаж дууссаны дараа будгийг хамгаалж өгөх ба шохойлог будганд тань илүү хурц өнгө оруулж өгөх болно.

Даавуугаа бэлтгэх:

2 дахь даавуугаар бүрэх оролдлого маань амжилттай болсон. Эхний даавуугаа би загвар дээр будахаасаа өмнө Рrocion-р өнгөнд оруулсан боловч миний хүсэж байсан шиг харагдаагүй учир арай өөрөөр хийж үзэхээр болсон.

Би цайвар шаргал өнгийн даавууг ашигласан бөгөөд цоолбор ашиглан Sosoft даавууны будгаар дүрсээ будлаа. Энэ будгийг ашиглахад маш хялбар бөгөөд гайхалтай үр дүнг авчрах болно. Миний хэрэглэсэн цоолбор нь Darkroom Door компаний гаргасан бүтээгдэхүүн юм. Энэ цоолборын арай том хэмжээтэйг би Wall art  гэдэг бүтээлдээ ашигласан юм. Энэ удаагийн хэрэглэсэн цоолбор маань жижиг навчтай учир миний өрөөнд маш сайхан таарч зохицсон.

 

Би навчнуудаа зурахдаа санамсаргүй энд тэнд тавьж будсан ба навчнуудын хоорондох зай хэт том биш байгаа эсэхийг нягталж шалгаарай.

 

Дараа нь би Silhouette curio ашиглан энгийн нэг дугуй цоолбор хийхээр шийдсэн бөгөөд хоосон зайг өөр өнгөөр чимж будлаа.

Сандлаа хийж дуусгах:

Даавуугаа нэгэнт будаж дуусаад хатаасны дараа сандлаа хийж дуусахад бэлэн болсон байсан.

Сандлынхаа суудлын хэлбэртэй  ижил хэмжээтэй 5 см зузаан порлон хайчиллаа. Ингээд зөөлөн хөвөн даавуугаар бүх хэсгийг бүрлээ. Бууддаг үдээс ашиглан сандлын доод талын хэсэгтэй нь нийлүүлж үдэж тогтоолоо. Ирмэгийг нь цэвэрхэн тайрч авлаа.

Хийснийхээ дараа шалгаж үзээд суудал бүрсэн бүрээс маань хангалттай хатуу биш байлаа. Манай дэлгүүрт дөнгөж ирсэн оёж тогтоодог Flex-Foam порлоныг туршиж үзэхээр шийдсэн. Миний хийж буй урлалд яг таарсан сайхан материал бол энэ байсан. Хэрэв та үүнийг хэрэглэх бол хөвөн даавууг ашиглалгүйгээр зөвхөн Flex-Foam-ыг хэрэглээрэй гэж зөвлөх байна. Хангалттай том порлон хайчилж аваад суудлаа тойруулан нугалж хийгээд л бэлэн болно.

Бууддаг үдээс ашиглан тогтоогоод захыг нь мөн үдээрэй. Суудлыг бүхэлд нь сайн чанга татаж багласан эсэхийг шалгаарай. Ирмэгийг нь цэвэрхэн хайчлаарай.

Oдоо будаж дууссан даавуугаа яг ижил аргаар үдэж тогтооно. Даавууны зах хэсгийг нь сайтар татаж маш нямбай цэвэрхэн болгоно. Ингээд хэсэг хар даавуу хайчилж аваад суудлын доод хэсэгтэй нийлүүлж үдэж тогтоолоо. Зах хэсгүүдийг холбож үдээсээр цэвэрхэн үдэж тогтооно.

Суудлын түшлэгийг бас л Flex-Foam ашиглан бүрж тогтоолоо.

Хамгийн сүүлчийн алхам бол суудал болон түшлэгээ төмөр хүрээтэйгээ дахин холбож тогтоох л үлдлээ.

Сандлаа шинэчилж дуусаад харахад үнэхээр сайхан санагдлаа. Танд засаж сэлбэх хэрэгтэй тавилга байгаа юу? Манай facebook group дээр засаж янзалсан тавилгынхаа зургаа оруулахаа бүү мартаарай.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд