Хүүхэд Саатуулагчийг Өөрөөр Хийж Үзээрэй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/03

Декупаж минь… эргээд чам дээрээ ирэн урлах боломж гарлаа шүү дээ. Хүүхдийн саатуулагч гэгч зүйлийг өөрийн гараар хийж үзэж байсан уу? Тэгвэл үүнийг энгийн чимэглэл болгож хийж болно гэж бодлоо. Тэгэхээр нарыг дуудан зуны халуун сайхан уур амьсгал авчрах үүднээс тод шар өнгийн цэцэг болон эрвээхий декупажлахаар болов.

Биетэй хатуу цаасаа тэг дөрвөлжин зүснэ. Дараа нь цагаан өнгийн акрилан будгаар будаад эрвээхийнүүдээ декупажлав. Декупажлахдаа ар өвөргүй ижил зураг сонгооорой. Тэгээд 2 хэсгээ хооронд нь наахдаа утас хавчуулаарай.

Дээд суурь хэсгээ биений өнгөөр будна. Дараа нь шигүү тод өнгийн цэцгээр декупажлав. Суурийн ирмэг хэсэг дээр салфетка нь хоорондоо давхарлагдан сөрдийсөн хэсгээ шар акрилан будгаар будаарай.

Маш хялбар аргаар үзэсгэлэнт эрвээхий болон цэцгээр гэрээ чимэх аргыг таньд танилцууллаа. Та харин одоо хийгээд үзээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд