Хувцсаа Индүүдэж Будацгаая!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/04

Цаасан дээр зургаа зураад  дараа нь даавуун эдлэл болон  хувцсан дээр өөрийн хүссэн загвараа хурдан хялбар буулгахыг хүсвэл будахыг хүссэн хэв  загвараа индүүгээр дарж буулгана.

Та үүнийг Colourcraft-н даавуун дээр буулгагч будгаар хялбархан хийж болно. Эдгээр будгууд нь хиймэл (нийлэг) даавуун дээр будаж болох бөгөөд Colourcraft-н Transfix-г ашиглан байгалийн гаралтай материалууд дээр бага зэргийн чармайлт гарган буулгаж болно.

 

Энэ видео бичлэг болон аргачлалаар, даавуун футволкон дээр эдгээр будгуудыг ашиглаж өөрийн хүссэн загварыг хийж болох нэг л аргыг танилцууллаа.

Будах хувцсаа бэлдэх :

Дараагийн алхамыг хийхийн өмнө футволкны ар талыг хамгаалах хуванцар зүйлийг (хатуу биетэй) хувцасныхаа дотор талд оруулж тавина.

Бага хэмжээний Transfix-г шүршигч саванд хийж футволкныхоо  чимэглэх хэсэгрүү шүршиж түрхэнэ. Үүний дараа хатаахаар хойш тавина.

Санамж: Шүршдэг савыг ашиглах нь хялбар бөгөөд хурдан арга юм. Гэвч та багс болон порлон ашиглаж болно

Өөрийн загвараа бүтээх:

Гялтганадаггүй цаас аваад түүнийгээ өөрийн буулгахыг хүссэн хэв дүрст оруулан хайчлаарай. Би өөрийн хэвнүүдээ хэв зүсэгч машин ашиглан хийсэн. Гэвч та ямар ч арга ашиглан хэвээ гарган авч болно.

Цаасан хэвнүүдээ өөрийн сонгосон  өнгөнүүдээр будаарай.  Хэрэв шаардлагатай бол өнгөнүүдийг хольж болно. Будах үед эдгээр өнгөнүүд бараан уйтгартай мэт харагдаж магад, гэвч будгууд шингэж нэвчсэний дараа өнгөнүүд маш цоглог тод өнгөтэй харагдана. Цаасан дээр холилдсон будгуудыг даавуун дээр буулгах үед та маш сонирхолтой өнгөний хувирлуудыг харах болно. Хэвнүүдээ сайтар хатаагаарай – хурдан хатаахын тулд халуунаар төөнөгч багажийг ашиглаж болно.

Загвараа буулгах:

Футволкоо аваад дотор нь калькан цаас хийгээрэй. Энэ нь будагны өнгө футволкны ар талд нэвтрэхээс хамгаалж өгнө.

Буулгах гэж байгаа хэвээ хүссэн газартаа нүүрэн талыг нь доош харуулж тавина. Дахиад нэг калькан цаасыг загвар дээрээ тавиарай. Энэ нь бэхний өнгө индүүний уланд наалдахаас хамгаалж өгнө.

Даавуунд тохирох халуунаар индүүг халаагаад цаасан дээгүүрээ индүүдэж өгөөрэй. Та индүүдэхдээ хэвийн үед индүүддэгээс арай зугуухан хөдлөх маягаар индүүдээрэй.

Нэгээс хоёр минутын дараа цаасыг салгаж авахад таны загвар хувцсан дээр буусан байхыг хараарай.

Бусад дүрсүүдээ ч мөн адил футволкны хоосон хэсэгт калькан цаас тавьж хэрэглээрэй. Учир нь та хувцсаныхаа хүсээгүй газар будаг болгохыг хүсэхгүй бизээ.

Хувцсаа хийж дуусгах:

Өөрийн хувцасны загвараа нэмэлт чимэглэл хийж чамин болгохыг хүсвэл ‘Jewel-it’ цавууг ашиглах нь хамгийн оновчтой сонголт болно.

Хувцсаа арчлах:

Colourcraft-ын будгууд өнгөө алддаггүй учир та будсан хувцсаа угааж болно. Угаахдаа булээн усаар зөөлөн угаагаарай.

Анхаараарай: Хэрэв та Jewel-it даавууны цавуу ашиглан нэмэлт чимэглэл наах бол үйлдвэрлэгчийн зөвлөгөөний дагуу хувцсаа угаахаас өмнө 7 хоног хатаах хэрэгтэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд