Та манай Sosoft даавууны будгыг мэднэ биз дээ? Sosoft будгаар маш амархан бүтээл хийвэл ямар вэ? Би хувьдаа хоолны саваа хийх бяцхан цүнх хиймээр санагдав. Тэгвэл яаж хийснээ та бүгдэд танилцуулъя.
- Sosoft Даавууны будаг (Өнгө: red pepper, tangerine, bright yellow)
- Cuttlebug Ногоон машин
- Зүрхэн хэв
- Даавуу
- Hammer Хатуу цаас
- Шугам
- Харандаа
- Цаасны хутга
- Шүдний чигчлүүр
- Colourcraft-ийн нунтаг будаг
- Flex-foam
Төмөр хэвээ авахгүй байж байгаад харандаагаар тэмдэглэгээ хийн цаасны хутгаар зүсэж урд талын зүрхний ирмэг гаргана.
Жижиг цэгэн чимэглэлээ шүдний чигчлүүрээр хийнэ. Цэгэн чимэглэлээ аль болох хангалттай ихийг тавьж өгөөрэй.
Цүнх доторлосон даавуу нь нейлонан цагаан давуу байсан. Үүнийг Colourcraft-ийн нунтаг будгаар ойролцоох өнгөнд цагаан даавуугаа оруулж өгсөн.
Заавар: Буцалж буй халуун усанд 5гр нунтаг Colourcraft будгаа хийгээд сайн удаанаар хутгана. Цагаан даавуугаа дүрээд, зөөлөн гал дээр 20 мин хутгана. Савнаасаа гаргаад цэвэр усаар үлдэгдэл нунтаг будаг арилтал сайн зайлах хэрэгтэй.
Цүнхээ биетэй болгохын тулд би flex foam-ийг хэрэглэсэн. Энэ нь манай дэлгүүрт шинээр ирсэн бараа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг манай сайтийн бүтээгдэхүүн хэсгээс сонирхоорой. Flex foam маань хоёр талтай цавуутай бас нэг талтай цавуутай гэсэн 2 төрөл байдаг ба би нэг талтайг нь ашигласан.
Заавар: flex foam даавуу хоёроо ижил хэмжээтэй зүсэж бэлдэнэ. Хамтад давхарлаж тавиад даавуугаар жийргэлэн 10сек индүүднэ. Тэгэхдээ зузаан болсон гэж санаа зовох хэрэггүй шүү. Оёдлын машин руу маш амархан орно.
Төгсгөлд нь Caroline Fairbanks-ийн хээг ашиглан оёдлын машинаар тойруулж оёод бариул хийж өгнө. Оёх явцдаа би бас зүрхэн хэлбэрээ хүрээлж оёсон. Энэ зүрхэн хэлбэрээ сайн тодотгож өгнө. Гэхдээ би халаас нэмж хийгээгүй ба хоёр талд нь цагаан даавуугаар жийрэглэж өгсөн.
Ингээд та маш амархнаар бүтээл хийх боломжтой шүү. Олон цаг зарцуулахгүй хирнээ маш содон бяцхан цүнхтэй болно шүү дээ. Та хийгээд үзээрэй.