Кодоор Будах Арга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/25

DecoArt-н цахим хуудсан дээрх кодоор будах урлалыг та харсан уу? Americana акрилан будгууд нь энэхүү кодоор будах техникт төгс тохирох бөгөөд хүүхэд, насанд хүрэгсэд гээд бүх насныхан хэрэглэж болно.

DecoArt сайтад маш олон төрлийн сонголтуудаас та сонголт хийх боломжтой юм. Зүгээр л зургаа интернэтээс татаж авах хэрэгтэй бөгөөд, цаасан дээр юмуу зотон даавуун дээр дүрсээ буулгаж будаарай.

DecoArt-н Вэбсайт

Та өөрийн дуртай өнгөнүүдээ сонгож болох ба сайт дээрх бэлэн загваруудыг хуулбарлахгүй байж болно. Хэрэв та манай Жэйс Криатив дэлгүүрээс Americana Aкрилан  будгуудыг худалдаж авбал таалагдсан хээний загварыг тань бид интернэтээс татаж авч өгөхдөө баяртай байх болно.

Би сайтан дээр байсан нэг зургийг туршилт болгон хийж  үзсэн юм. Хэрхэн үүнийг хийж буйгаа хурдасгасан бичлэг болголоо.

Эхлээд би зотон даавуугаа бүхэлд нь Americana акрилан будагны Blue Harbour өнгөөр будсан. Дараа нь зотон даавууныхаа гол руу орох тусам Americana White Wash будгаар будгаа аажмаар нэмж будна.

Зотон даавуун дээр хэвлэж гаргасан загвараа буулгахын тулд  би хортой цаасыг ашигласан. Би бүх загварыг буулгаагүй ба зөвхөн үндсэн эскизийг нь буулгасан юм.

Дараагаар нь бүх навчис болон ишүүдийг нь өөрийн сонгосон ногоон өнгөөр будсан. Тэгээд хордуулсан зурагны  дагуу  зарим газар сүүдэр нэмж өгсөн. (Та илүү бүтээлчээр өөрийн шинэ хээ загварыг нэмж болно эсвэл анхны өгөгдсөн зурагных нь  дагуу хийсэн ч болно. Миний хувьд зураг дээр байсан 3 төрлийн ургамлыг яльгүй өөр ногоон өнгөөр будсан байгаа.)

Хөх ягаан өнгийн цэцгүүдийг будахдаа Dioxizane Purple, Lavender болон White Wash өнгөнүүдийг хольсон. Ерөнхийдөө цэцгийн доод хэсэгт байдаг дэлбээнүүд нь орой хэсэгт байдгаасаа илүү бараан өнгөтэй байдаг. Цэцгийн дэлбээний ирмэг хэсгүүдийг тодосгож дэлбээ тус бүр нь ялгарч харагдахаар будаарай.

Дараагаар нь би нахианууд болон том цэцгүүдийг будсан. Дэлбээнүүд хүрэлцэх хэсгийг бага зэрэг цайвар сүүдэртэй үлдээсэн.

Жижиг жимснүүдийг будахдаа Buttermilk өнгөөр будсан ба Burnt Umber болон Lamp Black хоёр өнгийг хольж жимсний доор нь хөнгөн будсан.

Хамгийн эцэст нь том цэцгүүдэд дохиур нэмсэн – Үүнийг хийхдээ зүүн багаж ашиглан будгаа түрхэж мөн бага зэрэг үрж өгсөн.

Миний сонгосон өнгөнүүд:

  • Ар дэвсгэр: Blue Harbour, White Wash
  • Навчнууд: Light Hauser Green, Medium Hauser Green, Dark Hauser Green
  • Голт борын цэцгүүд: Dioxizane Purple, Lavender
  • Том цэцгүүд : Alizarin Crimson, Boysenberry pink, Baby Pink
  • Жимс болон дохиурууд: Buttermilk, Lamp black, Burnt Umber

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд