Лааг Хээлэх Өвөрмөц Арга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/01

Лааны тосоор декупаж хийдэг гэвэл та итгэх үү? Тиймээ гэхдээ зөвхөн лаан дээр. Би энд нарийхан лаан дээр туршилт хийсэн байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн туршилт шүү.  Харин та асаана гэвэл заавал бүдүүн лаан дээр урлаарай. Учир нь цаасанд гал хүрвэл аюултай байж магадгүй. За ингээд яаж лаагаа декупажлахыг сонирхуулъя.

  • Лаа
  • Цаасан салфетка
  • Халуунаар төөнөгч багаж

Лаагаа бүрэхэд хээ нь зөрөхөөргүй зурагтай салфетка олж бэлдэнэ.

Салфеткагаа нарийхан зүсч хамгийн гадна талын давхаргыг лаандаа тааруулаад төөнөгч багажаар нэг талаас нь эхлэн төөнөнө. Ингэж төөнөхөд лаа хайлан цаасыг нэвлэнт гарч ирдэг боловч тэр дороо царцаж цаас лаан дээр сайтар наалддаг.

Эхлээд голын хэсгийг төөнөж лаандаа наалдуулахад зурагт үзүүлсэн байдал буй болно.

Голоос 2 тийш төөнөж лааг бүтэн бүрж дуусгана. Харин лаа нь хэлбэрээ алдах магадлалтай тул та болгоомжтой хийгээрэй. Эсвэл суртлаа миний аргаар нарийхан лаан дээр олон удаа туршаад үзэж ч болох юм.

Та ямар зүйлд ашиглахаас шалтгаалаад салфеткагаа сонгоорой. Манайд олон төрлийн салфетка байгаа шүү.

Лаагаар декупаж хийх аргыг сонирхсон та бүгдэдээ их баярлалаа. Та мөн декупажны мидиум ашиглан урлах боломжтой шүү.

За ингээд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд