Хоол хүнсэндээ хэрэглээд дууссан лаазыг декупажлахаас өөрөөр чимэглэж үзсэнээ та бүхэнтэй хуваалцъя аа. Бид халуун буун цавуугаар ихэвчлэн юм нааж, тогтооход ашигладаг бол энэ удаа товгор хээ хийж үзлээ. Хэрэв танд халуун буун цавуу байдаг бол энэхүү урлалыг туршиж үзээрэй гэж хэлмээр байна.
- Хоосон лааз
- Multi surface акрилан будаг (Cotton ball, Blue bird, School bus, Lipstick)
- Pearlizing Medium – Сувдлаг болгох мидиум
- Бийр
- Цоолбор
- Халуун буун цавуу
- Metallic Lustre – металлаг вакс (өнгө: Copper kettle, Gold rush, Silver)
Зөвлөмж: Pearlizing medium буюу сувдлаг болгох мидиумыг ямар ч акрилан будагтай хольж гялалзсан гадаргуу үүсгэж болно. Будаг, мидиум хоёрын харьцаа 1:1 байна.
Халуун буун цавууг өөрөөр ашигласан нь
Хээгээ будацгаая!
Энэ удаа боронзлог гадаргуу үүсгэх металлаг вакс ашиглан хээгээ будлаа. Уг будаг шингэн будгаас өөр, зуурмагтай илүү төстэй бөгөөд бага зэрэг ус хийж чийглэж байгаад гараараа болон бийрээр будаж болно.
Өнөөдрийн урлал үнэхээр амархан бөгөөд зугаатай байлаа. Ингээд лаг гоё лаазныхаа нэгэнд нь нүүр будалтынхаа багс, нөгөөд нь уруул өнгөлөгч, сормуусны будгаа хийчихлээ. Танд таалагдаж байвал дагаад хийгээрэй.
Бүх сэтгэгдлийг үзэх