Лонхон Дээр Алтан Зул Цэцэг Амилав

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/27

Дотны нэг найз маань Германаас ирээд Герман дарс надад бэлэглэж билээ. Бид ч цагийг сайхан өнгөрөөж, харин лонхыг нь би авч үлдээд, би гоё урлал хийнэ гэж хэлэхэд манай найз маш гайхаж байсан. Харин ашгүй нэг цаг зав гарч тэр лонхыг нь маш гоёоор чимээд авлаа. Тэрийг яаж хийснээ та бүгдэд хэлж өгье.

Лонхоо спиртээр арчаад Chalky Finish for glass шилний шохойлог Vintage өнгийн будгаар порлондож будна.

Будгаа хатаагаад 4 хоног болсны дараа шарах шүүгээг халаахаас өмнө лонхоо дотор нь хийгээд 30 мин 160 градуст шарна.

Бэлэн болсон лонхон дээрээ шохойлог будгийн цагаан өнгийг өөр өнгөтэй хольж уусган Нэг татлагаар алтан зул цэцэг зурсан.

Chalky Finish шохойлог будгийн маш гоё тод өнгүүдийг ашиглан зурж бүр матт гадаргуу үүссэнд сэтгэл хангалуун байна.

Эцэст нь мэдээж лонхоо хамгаалах үүднээс Clear Crème Wax түрхэж хамгаална.

Хүн танд бэлэг өгөхөд та харин эргээд хайрцаг цаас эсвэл лонхыг нь өөрөөр урлан уран бүтээл хийж болно шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх


Notice: Trying to get property of non-object in /homepages/8/d453795254/htdocs/SiteHome/wp-content/themes/jayscreative/library/shortcodes.php on line 685

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд