Мартын 8-ны гоёмсог бэлэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/02/23

Би ихэнхдээ зөвхөн цулгуй дэвсгэр будах гэж л акрилан будгийнхаа өнгөнүүдийг хольж,  хүссэн өнгөө гаргадаг байлаа. Энэ удаа арай өөр зүйл туршихаар шийдсэн юм. Интернэтээс модны үртэс  будах зааварчилгаа бичлэг үзсэний дараагаар үүнийг урлах санаа төрсөн бөгөөд тус зааврын зөвхөн эхний алхмыг ягаан, нил ягаан өнгөөр хийвэл сайхан харагдана гэж бодлоо.

Урлах зааврыг доор орууллаа. Та мэдээж  хүссэн өнгөө ашиглах боломжтой. Үүнийг Мартын 8-ны бэлэг болгон өгөхөд тохиромжтой гэж бодож байна. Танд амжилт хүсье.

Хавтан:

  • Жижиг зотон даавуу, эсвэл нимгэн мод (миний ашигласан даавуу:  13 x 18 см даавуу)
  • Aмерикана акрилан будаг (миний ашигласан өнгө: “snow white”, “lavender” and “true red”))
  • “Акрилан удаан хатдаг мидиум” хэдэн дусал
  • Зүрхэн хэлбэртэй жижиг мод
  • Өргөн хавтгай багс

Цэцэг:

  • Иш хийх нарийн төмөр ногоон утас
  • Бичгийн цаас
  • Өтгөн Tacky цавуу
  • Жижиг цэцгэн хэв, эсвэл хүрээ
  • Цэцэгнүүдээ будах “Distress тамганы өнгө” (ашигласан өнгө: “worn lipstick” болон “dusty concord”)
  • “cut N dry foam” (эсвэл нягт парлон)-ы жаахан хэсгээр будгийг түрхэх, цэцгийг товойлгоход  хөөсөнцөр ашиглана
  • Товойлгох хэрэгсэл

Дэвсгэрээ будах:

САНАМЖ:  Хэрэв та модон хавтан, эсвэл өөр бараан гадаргуутай хавтан ашиглах бол эхлээд цагаан өнгөөр давхарга үүсгэн будаад, хатаавал илүү үр дүнтэй байх болно шүү.

Өнгөнүүдээ сайн уусгаж, хурдан хатаахгүйн тулд хавтангаа акрилан будаг удаан хатдаг мидиумаар бага зэрэг норгох хэрэгтэй. Мидиум байхгүй бол оронд нь усаар норгоорой. Ингэхдээ хэтрүүлж болохгүй, жаахан чийгтэй байхад л болно. Хавтангаас урсаад байвал сальфеткаар шингээж  аваарай.

 

Будгийн хавтан дээрээ цагаан өнгөнөөсөө их, нөгөө 2 өнгөнөөсөө багахан хэмжээтэйг хийгээрэй. Будгийн хавтанг хуучирсан таваг, шил, хуванцар, тугалган цаас зэргээр орлуулж болно. Хавтгай багсаа цагаан будгандаа сайн дүрээд, нэг үзүүрийг нил ягаан, нөгөө үзүүрийг улаан өнгөнд дүрнэ.

 

Хавтангаа зөвхөн босоо чиглэлд будна. Дэвсгэр нь гурван өнгийн уусалттай харагдах ёстой бөгөөд хэтэрхий тод бус цайвар дэвсгэр байхаар өнгөө уусган будаарай.

Санамж:  Хэрэв өнгө нь хэтэрхий холилдоод танд таалагдахгүй байвал хавтангаа хатаагаад дахин давхарга үүсгэн будаарай.

Зүрхэн хэлбэртэй модон дээрээ өмнөх өнгөнүүдээрээ ижил байдлаар будна.

ЗӨВЛӨМЖ: Зүрхэн мод байхгүй бол хэвээрээ 6ш ижил хэмжээтэй дүрс гарган нийлүүлэн наагаад, зузаан цаасан дүрс үүсгээрэй.

Цэцэг хийх:

Эхлээд тамганы өнгөөрөө бичгийн цаасны хоёр талыг хөнгөн дарж будна. Хэт чанга дарахгүйгээр будвал өнгөний уусалт нь эцсийн байдлаар цэцгийг сайхан харагдуулна гэдгийг санаарай.

Харин одоо хэвээ ашиглан олон жижиг цэцэг гаргаарай. Будсан цааснаас олон янзын өнгөтэй цэцэг гарна. Би өөр өөр өнгийн цэцэг хийхийн тулд нэг хэсэгт голцуу ягаан өнгийн, нэг хэсэгт хөх ягаан цэцгүүдийг хуваан ялгасан.

Цэцэгнүүдээ cut N dry foam (эсвэл нягт парлон) дээр тавиад товойлгох хэрэгслээрээ голд нь дарна. Ингэснээр бага зэрэг хотгор хэлбэртэй болно. Та хэв ашиглаж байсан бол үүнийг хэрхэн хурдан, хялбараар хийхийг бичлэгнээс хараарай.

Ногоон төмөр утсаа нэг цэцэг бүрт 10 см хэртэй байхаар тайрна.

Төмөр утсаа цавуундаа 5-6 см гүн дүрнэ.

Хямсаа эсвэл чимхүүр ашиглан утасны дээд хэсгээс эхэлж цэцэгнүүдээ наана.

Утасны доод хэсгийг хөөсөнцөрт зоогоод хатаана.

ЗӨВЛӨМЖ: Хөөсөнцөр байхгүй бол тал түүхий төмс ашиглаарай. Үүн дээр цэцгийг хаттал эгц байрлуулах боломжтой.

Будсан зүрх, цэцэг болон бусад чимэглэлээр өөрийн хүссэнээр хавтангаа гүйцээн чимэглээрэй.

Танд асуух зүйл байвал манай Фэйсбүүк хуудсанд сэтгэгдэл үлдээгээрэй. Танд чадах чинээгээрээ хурдан хариу өгнө.

Мөн та манай фэйсбүүк хуудсанд өөрийн бүтээлийн зургаа оруулаарай. Бид дуртайяа хүлээн авах болно.

Хамтдаа урлацгаая!

Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал