Миний Гэр Бүл Миний Аз Жаргал

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/14

Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чадахгүй байгаа хэдий ч урлалаараа дамжуулж хэр хайртайгаа илэрхийлэх өчүүхэн ч гэсэн боломж гарлаа.

Энэ урлал танд чөлөөт цагаараа маш хурдан урлаж болох урлал, бэлэг дурсгалын бяцхан санаа өгөх байх. Даавуун дээр индүүдэж буулгадаг Transfer Paint будгаар зүрхэн чимэглэлээ хэрхэн хийсэн аргаа танилцуулая.

Та цаасан дээр Transfer Paint будгаа ашиглан хүссэн хээгээ зураад даавуун дээрээ нүүр хэсгийг нь доошоо харуулан халуун индүүгээр (уур ашиглахгүйгээр) 2 минут орчим дарж индүүдэнэ. Хээтэй зургийг даавуун дээр индүүдэн буулгах үедээ индүүгээ маш болгоомжтой алгуурхнаар хөдөлгөх ёстой. Хэт хурдан хөдөлгөх нь хээг давуун дээр давхар буулгах тул индүүгээ алгуурхан хөдөлгөөрэй.

Даавуун дээр хээ буулгасаны дараа хээтэй даавууныхаа ар хэсэгт зүрхэн дүрсээ харандаагаар зурна

Хайчлахаас өмнө даавууны зориулалттай декупаж мидиум түрхэж өгөөрэй. Энэ үйлдэл нь хайчилсан даавууг хөвөрдөггүй болгон бэхжүүлж өгч байгаа юм. Ингээд зүрхэн хэлбэрээр хайчлаад Fabric Fusion даавууг даавуутай наах зориулалттай цавуугаар зотон даавуун дээрээ наана.

Зотон даавуу цулгай цагаан байвал арын фон маань хэт уйтгартай харагдах учраас цайвар цэнхэр акрилан будгаар будаад зүрхэн дүрснүүдээ нааж өглөө. Мөн эцэст нь Maya gold- саатай будгаар хүрээгээ хуруугаараа түрхэж өглөө. Ингэснээр зүрхэн чимэглэл илүү тодорхой харагдаж чадаж байгаа гэж би найдаж байна.

Энэ урлалыг хийж сурснаар өөрийн хүссэн хээ дүрсээ даавуун дээр буулгах бүрэн чадварыг та эзэмших болно. Ингээд бяцхан гэлтгүй туршилт хийгээд үзээрэй.

Танд амжилт хүсэе.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал