“Mocume Gane” Техник Ашиглан Полимер Шавраар Гоёлын Зүүлт Хийсэн нь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/05/08

Пoлимер шавар нь ер бусын загвар бүхий гоёлын чимэглэл хийхэд маш тохиромжтой мидиум бөгөөд ийм гоёлын чимэглэл хийж найз нөхдийнхөө гайхшралыг төрүүлээрэй. Бага зэргийн дадлагатай болсноор сонгож авсан өнгө болон загварыг ашиглан өөрийн гэсэн хэв маяг бүхий  гоёлын зүүлтийг хийж эхэлж болно. Энэхүү өөрийн содон хэв маяг бүхий загвартай чимэглэл хийхийн тулд полимер шаврыг яаж шарах мөн үндсэн техникүүдийг хэрхэн ашиглахыг сурах болно. Бид “Mocume Gane” хэмээх техникийг ашиглана. 2 юм уу 3 өнгийн полимер шавар сонгож аваад эхэлцгээе.

  • Таны дурын полимер шаврын өнгө , өнгөнүүд (би 3 өөр төрлийн өнгөнүүд сонгосон)
  • Паста машин * эсвэл акрилик өнхрүүл юм уу шилэн лонх
  • Керамик паалантай хавтан *
  • Полимер шавар хэрчигч юмуу хурц иртэй бусад багаж
  • Дугуй хэвтэй зүсэгч *
  • Хүнсний скоч эсвэл поли-этилен уут
  • Шарах зууханд шарахад ашиглах метал тавиур
  • Полимер шавраа шарах шүүгээнд шарахад доор нь тавих бичгийн цаасны хэсэг
  • Жигнэж шарах зориулалтын шарах зуух – бичил долгионы зуух ашиглаж БОЛОХГҮЙ. Хэрэв бичил долгионы зууханд шарвал шавар тань түлэгдэх ба хортой утаа ялгаруулна. Тиймээс энгийн зуух ашиглаарай.
  • 400 – с 2000 хооронд зэрэглэлтэй төрөл бүрийн зүлгүүр
  • Өнгөлгөө хийх даавуун алчуур – хуучин жинсэн өмдний тасархай байж болно
  • Хийж дуусаад оосорлох уяа эсвэл гинж

Санамж: Доорх жагсаалтад байгаа үгний хажуудах *  тэмдэг нь өөр сонголт боломжтойг илэрхийлж байгаа юм. Энэ постны эцэст, хэрэв танд эдгээр материалууд байхгүй хэдий ч хэрхэн сайжруулж болох тухай зөвлөмжүүдийг өгсөн болно.

ЧУХАЛ: Хэдий полимер шавар нь хэрэглэхэд аюулгүй ч гэсэн түүхий полимер шаварт ашигласан ямар ч зүйлийг дахин хоол хийхэд ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ. Паста машиныг полимер шавар хавтгайлахад нэг л хэрэглэсэн бол түүгээр дахин гурил хавтгайлж болохгүй байх жишээтэй. Онцгойлон полимер шавар ашиглах зориулалтаар хадгалаарай.

Полимер шавраа бэлтгэх нь:

Ашиглахыг хүссэн өнгөнүүдээ сонгоод блок бүрээс жижигхэн хэсгийг тайрч авна.  Зүүлтнийхээ ард талд гарах өнгийг яльгүй  их хэмжээтэй хэрэглэнэ.

Өнгө бүрийн полимер шаврыг тус тусад нь хавтгай болгож хэлбэржүүлээд паста машинаар 10 удаа хавтгайлж өгнө. Үүнийг хийснээр полимер шаврын завсар хооронд хий орохоос сэргийлж өгнө. Полимер шавар тань бүрэн хэлбэржсэний дараа гуравны нэгийг тайрч аваад алхам 8-ийг хийх хүртэл хажуу тийш тавина. Үлдсэн полимер шаврын хэсгээ үргэлжлүүлэн хийнэ.

Хэрэв та паста машиныг ашиглах бол хуваарийг нь дунд зэргийн зузаан дээр тохируулаарай. Өнгө тус бүрийн полимер шаврыг нэг жигд зузаантай нимгэн хуудас болгон хавтгай болгон эргүүлнэ.

Хээ дүрс бүтээх:

Хуудаснуудаа давхарлан тавина.

Давхарлаж тавьсан полимер шавраа машиныхаа хамгийн зузаан дээр тохируулаад хавтгай болгон эргүүлнэ. Өнхрүүлсэн хуудсаа 3 хэсэг болгон хуваана.

3 хэсэг хуудсаа дахин давхарлаад паста машин дундуур эргүүлнэ. Хамгийн зузаан дээр тохируулахыг санаарай. Энэ хуудсаа мөн 3 хэсэг болгон хуваана.

3 хуудсаа давхарлаад дээрээс нь зөөлөн дарж өгнө. Бүх өнцгүүдийг тайрна, ингэснээр шавар тань маш нямбай дөрвөлжин хэлбэртэй болно. Одоо баглаж овоолсон полимер шаварны өнцөг тань энэ зурагт үзүүлсэн шиг маш олон үетэй болсон байна.

Санамж: Хэрэв та зөвхөн 2 өнгийн полимер шавар хэрэглэсэн бол алхам 7-г давтаж хийх хэрэгтэй бөгөөд эцэст нь таны полимер шаварнууд олон үетэй болсон байна.

Хэрчигчийнхээ мохоо тал, балны хойд хэсэг болон өөр ямар ч хамаагүй зүйлээр полимер шавран дээрээ тэмдэг гаргаарай. Полимер шаврынхаа бүхий л хэсэгт тэмдэг гаргахаа мартуузай мөн тэмдэг ором гаргахдаа өөр өөр гүнтэй байхыг санаарай. Хэлбэр дүрсээ хийж дууссаны дараа дөрвөлжин полимер шавраа хажуу талаас нь зөөлөн шахаж өгнө, полимер шавраа хавчиж өгснөөр бүх нүхнүүд алга болно.

Одоо алаг өнгөтэй болсон полимер шавраа хурц иртэй зүйл ашиглан дээд талаас нь хөндлөнгөөр нь зүсэж хажуу тийш тавина. Полимер шаврын дээд талд маш сонин өвөрмөц хээ гарсан байхыг та харна. Хэрэв гарсан хээ танд таалагдахгүй бол дахин нэг үеийг зүсээрэй. Таны хүссэн дуртай хээ гарсан бол полимер шаварнаасаа ахин нэг нимгэн хэрчмийг зүсэж аваарай. Хэрчмээ авахдаа аль болох боломжоороо нимгэн жигд авахыг хичээгээрэй.

Алхам 8 дээр хийсэн цулгуй полимер шаврын ар талд болгоомжтой давхарлаж тавина. 2  хуудас полимер шаварны завсар хий оруулахаас болгоомжлоорой. Акрилик элдүүрээр 2 хуудас шавраа зөөлөн дарж элдэнэ.

Дүрсээ хэрчих:

Бичгийн цаасан дээрээ давхарласан полимер шавраа хоёуланг нь тавина. Хамгийн сүүлд давхарласан полимер шавраа нимгэн гялгар уут юм уу хүнсний скочоор бүрхэнэ. Гоёлын зүүлтнийхээ хээг ямар загвартай хийхийг хүссэн тэр загварынхаа дагуу зүсэлт хийнэ. Ингээд, эхэнд нь дотор талын жижиг хэлбэр дүрс дараа нь гадна талын хэлбэр дүрсээ зүснэ. Зүсэхдээ сайтар дарж зүсээрэй. Хүнсний скоч юм уу гялгар уутаа авсны дараа илүү гарсан үлдэгдэл шаврыг болгоомжтой салгаж авна. Гялгар уутаа нэвт зүссэний дараа таны хэрчсэн хэлбэр дүрс тань өөгүй цэвэр нямбай болсныг харах болно.

ЗӨВЛӨГӨӨ: Та жижиг цагираг төмөр ашиглан хос ээмэг хийж болно – полимер шаврынхаа өөр хэсэг газраас ижил хэмжээтэй дугуй хэлбэртэй полимер шавар зүсэж аваад хос ээмэг болгоорой.

Шарах зуухаа 130 градусын халуун дээр тохируулна. Төмөр тавиур дээр цаасан хуудсаа тавина. Шарах зуухны халуун хэм бэлэн болох үед төмөр хавтангаа хийгээд 30 минут хүлээнэ. Дууссаны дараа шарах зуухнаасаа гаргаад бүрэн хөртөл нь хүлээгээрэй.

Санамж: Метал хавтан дээр шууд шарах тохиолдолд шаврын тань гадна талыг гялтгар болгох болно. Харин цаасан хуудсан дээр шарах тохиолдолд гялтгар болохоос хамгаалж өгөх бөгөөд шарах зуухны хэм цаасыг шатаах хүртэл халахгүй.

Гоёлын зүүлтээ хийж дуусгах:

Хэдий таны гоёлын зүүлт сайхан харагдаж байгаа ч гэсэн дараах энгийн аргыг ашигласнаар илүү сайжруулж болно.

Жижиг аяганд ус хийж хэсэг зүлгүүр цааснууд авч бэлдэнэ. Хамгийн барзгар бүдүүн зүлгүүр цаасыг сонгож аваад норгох ба шавраа алгуурхнаар зүлгэж эхлэнэ. Хийж байхдаа зүлгүүр цаас нойтон байгаа эсэхийг сайн шалгаарай. Аажмаар өндөр зэрэглэлийн цаастай илүү нарийн түвшний зүлгүүр цаасаар зүлгэж эхэлнэ ( тоо дээшлэх тусам зэрэглэл нь илүү нарийн болно гэдгийг санаарай)

Полимер шаврынхаа тоосыг угаасны дараа яльгүй гялайх хүртэл алчуураар зүлгэж арчаарай.

Цагираг дундуур утсаа хийгээд л таны зүүлт бэлэн болно. Бахархалтайгаар үүнийг зүүгээрэй.

Аюулгүйн сануулга: Полимер шаврыг ийм зэргийн хэмд шарах нь ямар ч аюулгүй. Гэсэн хэдий ч полимер шаврыг хэт их хэмд шарвал хортой утаа ялгаруулна. Хэрвээ шавар тань түлэгдэж эхэлбэл даруй унтраагаад, шарах зуухны хаалгыг онгойлгож, утааны үнэр бүрэн арилтал өрөөгөө агааржуулаарай.

Паста машин – Та шилэн лонх эсвэл полимер шаврын элдүүр хэрэглэж болно. Полимер шавраа бэлэн болгохын тулд та гараараа нухаж хэлбэржүүлж өгөх хэрэгтэй болно – полимер шавраа шилэн лонхоор элдсэний дараа хэсэг зуур гараараа нидэрч зуураад, дахин нухаж элдэнэ. Энэ процессыг олон удаа давтан хийх шаардлагатай бөгөөд ингэснээр шавар тань улам уян хатан зөөлөн болно. Полимер шавраа зөв аргаар агааржуулж боловсруулах нь нэн чухал ба урлал хийж дууссаны дараа таны полимер шавар хагарч эвдрэхээс хамгаалагдах болно.

Дугуй ирмэгтэй зүсэгч – Бүтээлч сэтгэлгээ энд хэрэгтэй. Орлуулж болох сайн материалыг та олж аваад урлалдаа ашиглаж болно. Картон цаасаар хийсэн гуурсны захыг болгоомжтой ашиглаж болно. Металаар хийсэн лаазны саваар өөрийн гэсэн зүсэгчийг ч мөн хийж болно. Энэ төрлийн метал нь үнэхээр зөөлөн учир зүсэж тайрахад маш хялбар байдаг.

Ажил хийх ширээний тавцан – Полимер шаврынхаа  доор тавих дэвсгэр нь ямар ч гадарга байж болно. Хуучин паалантай плита маш тохиромжтой эсвэл та шинээр нэгийг худалдаж аваад зөвхөн полимер шаврын дэвсгэр болгон хэрэглэх зорилгоор ашиглаж болно. Өөрөөр хэлбэл шингээдэггүй ямар ч зөөлөн гадаргыг хэрэглэж болно. Мод болон цаасыг хэрэглэж болохгүй бөгөөд эдгээр гадаргуунууд нь тос шингээдэг мөн наалдамхай болгодог. Бас пластик буюу хуванцар материал ашиглах нь шаварт сөрөг нөлөөтэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд