Барьж байгаа цүнх чинь Монгол ахуйн зураг чимэгтэй байвал хэр байх бол? Тэгвэл энэ удаад би монгол гэрээр цүнхээ гоёхоор шийдлээ.
- Нимгэн цаас
- Тортны цаас
- Transfer Paint даавууны будаг
- Даавуу
- Цахилгаан товч
- Индүү
- Оёдлын машин
Цаасан дээр зурсан зургийг даавуун дээрээ доош нь харуулж тавиад халуун индүүгээр индүүдэж буулгана. Ингэхдээ индүү болон зургийн цаасны хооронд тортны цаас тавиарай. Мөн даавууныхаа доор ч бас тортны цаас тавина. Аль болохоор зураг даавуу 2-оо хөдөлгөхгүй байвал зураг тод буудаг.
Цүнх хийх материалаа эсгэж бэлдээд яг ёроол байх хэсэгт нь гэрийн хаяа байхаар тааруулж тавиад оёдлын хадаасаар бэхлэж тогтоогоод оёдлын машинаар гэрээ тойруулан оёно.
Хэрэгтэй үедээ дэлгээд дотор нь дуртай зүйлээ хийж хэрэглэнэ.
Зөвхөн гэр ч гэлтгүй хүссэн зүйлээ даавуун дээр буулгаад, ингэж урлал хийж болох юм. Бас найз нөхөддөө өгсөн ч сайхан бэлэг болох нь дамжиггүй.
Бүх сэтгэгдлийг үзэх