Монгол Хатагтай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/06

Хэдэн жилийн өмнө Монгол хатад, ноёдын хөөрхөн сувинерүүдийг хараад яаж хийдэг юм бол гэж гайхдаг байлаа. Харин хэдхэн хоногийн өмнө хамгийн хямд төсөр, гар доорх материалаар хөөрхөн Монгол хатагтайн хүүхэлдэй хийх санаа төрсөн юм. Ингээд санаагаа хэрхэн хэрэгжүүлснээ хуваалцъя.

  • Сонины цаас
  • Улаан, ногоон, хар, цайвар шаргал, боронзон Americana акрилан будаг
  • Улаан, ногоон, мөнгөлөг өнгийн саатай цавуу
  • Сальфетка
  • Шор мод
  • Цавуу
  • Халуун цавуу
  • Нэхмэлийн зүү/ 2мм/
  • Хатдаг баримлын шавар
  • Чимэглэлийн сувд

Бүтэн сонинг 4 нугалаад 8 хэсэг болгон зүснэ.

Нэхмэлийн зүү ашиглан нэг үзүүрээс нь эхлэн ороож үзүүр хэсэгт цавуугаар наагаад зүүгээ сугалан авна. Энэ мэт 32 ширхэг ороосон трубочка (гуурсан хоолой) бэлдэнэ.

Ороосон трубочкаа  шор модны 1 үзүүр дээр барин тойрог хэлбэр үүсгэн орооно. Ороож дуусаад үзүүр хэсгийг цавуудаж тогтоогоод бөмбөгөр хэлбэртэй болгон битүү цавуудаарай.

Шор модны нөгөө үзүүрт 1 трубочка хөндлөн барин 4 ширхэг трубочкаар мөр хэлбэр гарган 2, 2-оор нь давуулан бариад хүүхэлдэйн цээж хэсгийг гарган орооно.

Бүсэлхий хэсгээс дугуйруулж ороосон суурь хэсэг хүртэл трубочкаа босоогоор нь халуун цавуу ашиглан наана. Битүү тойруулж нааснаар хормойн хэсэг үүсэх болно.

Хатдаг баримлын шавраар хүүхэлдэйн толгойг хийнэ.

Малгайг хийхдээ мөн трубочкаа хүүхэлдэйн толгойд таарах хэмжээтэй адил зүйл ашиглан орой хэсгийг битүү ороож бөмбийлгөн хооронд нь наана.

Ингээд хүүхэлдэйн үндсэн хэлбэр гарч ирэх бөгөөд бүх бие хэсгээр нь сальфеткаар 2-3 давхарлан наагаарай.

Одоо чимэглэх ажил үлдлээ. Хормой хэсэгт цэцэгтэй сальфетка нааж боронзон болон ногоон өнгийн акрилан будгаар будна. Харин малгайн орой болон далавч хэлбэрийн үсийг хатдаг баримлын шавраар хийгээд саатай цавуу ашиглан чимнэ.

Энэ удаагийн Монгол хатагтай хүүхэлдэй маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд