Монгол Хээг Зангиан Дээр Урлацгаая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/05/31

Сайн уу. Энэ удаагийн блогоороо би та бүхэндээ даавуун дээр буулгагч будгаар өлзий хээг зангиа дээр буулгаж үзүүлэхээр шийдлээ. Өлзий хээ нь эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлгэддэг учир эрт дээр үеэс Монголчууд гэрийн эд хэрэгсэл, гоёл зүүлт, хувцас эдлэлдээ өргөн хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Та бүхэн хэрхэн хийх зааварчилгаатай танилцаарай.

  • Даавуу
  • Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас
  • Харандаа
  • Баллуур
  • Fabric transfer paint (Өнгө: Black, Cyan)
  • Нарийн бийр
  • Индүү
  • Жигнэлтийн цаас

Хамгийн түрүүнд зангианыхаа эсгүүрийг гарган даавуун дээрээ эсгэнэ. Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр өлзий хээг зурна.

Хар өнгийн Fabric transfer paint-ээр нарийн бийр ашиглан цаасан дээр зурсан өлзий хээний хүрээг гарган зурна.

Дараа нь fabric transfer paint-ийн цэнхэр өнгөөр өлзий хээний дотор талыг будна. Будахдаа жигд будах хэрэгтэйг анхаараарай. Хэрэв жигд бус будвал даавуун дээр буухдаа ч жигд бус болдог шүү.

Fabric transfer paint будгийг та ямар ч төрлийн цаасан дээр зураад даавуун дээр индүүдэж буулгах боломжтой. Харин индүүдсэн цаасаа дахин ашиглах гэж байгаа бол өнгийг сэргээж дахин давхарлаж будах шаардлагатай шүү. Эс тэгвээс таны зураг бүдэг болох болно. Харин би энэ удаад цаг хэмнэхийн тулд хээгээ 3 удаа зурж хайчилж аваад нэг нэгээр нь даавуун дээрээ тавьж индүүдэж буулгалаа. Зургаа индүүдэж буулгахдаа хамгийн доод талд нь жигнэлтийн цаасаа тавина. Дараа нь даавуугаа тавиад, зурагтай цаасаа тавиад дээр нь жигнэлтийн цаасаа тавьж хамгаалаарай.

Дараа нь зангиагаа оёод таны өвөрмөц, хаана ч байхгүй монгол загварын зангиа маань бэлэн боллоо.

Та хайртай аав, нөхөр, ахдаа, дүүдээ өөрийн гараар урласан монгол загварын зангиаг бэлэглээрэй. Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд