Мөрөөдөл Өөд Тэмүүл!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/24

Хүн бүрт л хэлэх дуртай, урам зориг авдаг үг байдаг шүү дээ. Надад Chase Your Dream! буюу Мөрөөдөл Өөд Тэмүүл! гэсэн үг таалагддаг тул энэхүү үгээ ханандаа тогтоож өөртөө байнга сануулж байхыг хүслээ.

Шөнийн Тэнгэр Бүтээцгээе

Би дуртай үгээ шөнийн тэнгэрийн фонтой болгохыг хүслээ. Иймд модон хавтангаа гүн цэнхэр өнгөөр будлаа. /хүссэн өнгө минь байхгүй байсан тул цэнхэр хар өнгийг холив/

Манай дэлгүүрт шинэхэн ирсэн Distress Oxide тамганы өнгийг порлондож бага зэрэг түрхэв. Энэхүү тамганы өнгө пигмэнтэн болон будган суурьтай тул хар бараан гадаргуун дээр ч өнгөөрөө гардаг юм.

Hint: Distress Oxide тамганы өнгө усанд уусдаг тул би дээрээс нь лакдахгүй байхаар шийдсэн. Distress Oxide-с гадна та Metallic Lustre будгийг ашиглах боломжтой шүү.

Мөнгөлөг өнгийн акрилан будгийг бийрэндээ шингээх ба бийрэн дээрээ хэд хэдэн удаа хөнгөн товшиж будгийг гадаргуун дээр цацруулна.

Мэдээж шөнийн тэнгэр тул хэд хэдэн одны дүрсийг цоологчоор гаргаж үүнийгээ мөнгөлөг акрилаар мөн будаж бэлдэнэ.

Үгээ Бичие!

Үгээ өөрт таалагдсан фон, хэмжээтэй болгон хэвлээрэй.

Цагаан өнгийн хортой цаас ашигласан маань олзуурхууштай байв. Хэвлэсэн үгээ хортой цаасан дээр тавьж, үсэг бүрийг хүрээлж зураарай. Харин та юуг ч хөдөлгөхгүй байхад анхаараарай.

Хордуулсан үсэгний хүрээгээ одоо бүдэг ягаан өнгөөр будъя. Би ягаан өнгөө бага зэрэг нил ягаан өнгөтэй хольж хүссэн өнгөө гаргасан.

Энэхүү бэлэн болсон үгээ хананд өлгөдөг болгохын тулд ард талд нь олс тогтоох хэсэг хийлээ. Аргелитан модыг зүсч, модны цавуугаар нааж будаад, зурганд харуулсны дагуу олсоо оруулж тогтоолоо.

Ингээд урлал маань дууслаа. Таны хэлэх дуртай үг юу вэ? Өөртөө байнга сануулж байхын тулд урлаж ханын чимэглэл болгоорой! Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд