Мушгиа Дүрсний Нуглалт

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/10

Манай дэлгүүр өмнө нь олон төрлийн картны бэлдэц зардаг байсныг санаж байна уу? Бид эргээд нэг төрлийг нь та бүгдэдээ сануулах үүднээс энэхүү мэндчилгээний картыг урлаж үзүүлэхээр боллоо. Энэ бол мушгиа нуглалт техник юм.

2 см-н өргөнтэй 4 өөр шар өнгийн цааснуудаа гуравны нэг хэсгий нь нугалж бэлдэнэ.

Зүрхэн нүхтэй цаасыг бүдүүвч зурган дээр жижиг скочоор түр тогтооно.

Дараа нь өнгийн цааснуудаа бүдүүвч зурагнаас уртавтар  хайчлах хэрэгтэй. Хайчилсан цаасаа бүдүүвч зургийн 1 дугаар дээр жижиг скочоор наана.

Дараа нь бүдүүвч зурган дээр бичсэн 2,3,4 дугаар дээр өөр өөр өнгийн цаас наана.

Бүдүүвч зургийн 5 дугаар дээр 1 дугаартай адилхан өнгийн цаас наана.

Бүдүүвч зургийн 6 дугаар дээр 2 дугаартай адилхан өнгийн цаас наана

.….. гэх мэт ээлж дарааллуулан наагаарай.

Хамгийн сүүлийн 44 дугаарыг нааж дуусаад зургаа эргүүлж харна.

Суурь хатуу цаасыг голоор нь нугалж бэлдэнэ.

Мушгиа нугалалттай цаасны хүрээг Distress Ink тамганы өнгөөр порлондож будна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд