Мянга Сонсохоор Нэг Туршаад Үз!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/24

Хүн сонссоноо мартдаг, харсан зүйлээ санадаг, харин хийж байсан зүйлээ ойлгодог гэдэг. Урьд нь би манай дэлгүүрт худалдаалдаг Distress Ink тамганы өнгийг тамгалах үүргээр ашиглахаас гадна уусган будаж болдог тухай сонсож, харж л байснаас өөрөө туршиж үзээгүй тул гайхамшигийг нь мэдрээгүй явлаа. Харин өөрөө хийж, туршиж үзэх боломж гарснаар  Distress Ink-ийг олон төрлийн техникээр ашиглаж болдгийг мэдэж авлаа.

Distress Ink тамганы өнгийг ихэвчлэн мэндчилгээний карт хийхдээ ашигладаг бол энэ удаа би ханын чимэглэл хийхээр шийдлээ.

Энэхүү ханын чимэглэл маань 3 цувралаас бүрднэ. Тиймээс 14см х 14см харьцаатай 3 ширхэг цаас бэлдсэн.

Distress Ink тамганы өнгүүдээр уусган будах техник ашиглан бэлдсэн цааснуудаа будав. Будахдаа тамганы өнгөө порлондоо шингээж аваад булангаас нь эхлэн тойрог маягаар будаж дараагийн өнгийг мөн адил өөр порлонд шингээж аваад будна.

3 өөр төрлийн өнгийн уусгалттайгаар будаад дууслаа.

Одоо бэлэн болсон цааснуудынхаа захын 2 хэсэгт болон булангийн хэсэг бүрт цоолбор тавьж байгаад Distress Ink (Olive green) тамганы өнгөөр будав. Мөн л порлон ашиглан будсан гэдгийг санаарай.

Cанамж: Цоолбор тавьж будахдаа цаасан скоч ашиглавал будахад илүү амар бөгөөд цэвэрхэн болно шүү.

Миний хувьд энэхүү 3 цуврал зурагныхаа голын цаасан дээр эрвээхэй, харин 2 захын зурагт нь соно байхаар бодож цоолборуудаа сонголоо. Харин өнгөний хувьд цаад суурь өнгөнөөс нь ялгахын тулд гүн өнгийн Distress Ink тамганы өнгөөр будлаа.

За ингээд энэхүү 3 цуврал зургаа ханандаа өлгөхдөө хооронд нь бага зэрэг зайтай байхаар бодож наах хэрэгтэй. Ингэснээр илүү өвөрмөц болж өрөөнд минь чимэг нэмлээ.

Амжилт!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд