Нандин Дурсамжаа Мөнхөлье!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/30

Хавар дуусч, хуримын өдрүүд айсуй. Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууд, мөн хуримын ойн баяр нь удахгүй тохиох хосууд олон байгаа. Тэгвэл манайд шинэхэн ирсэн онцгой хэвээр, хайртдаа, ойр дотны хүмүүстээ бэлэг урлах нэгэн сайхан санааг хүргэе.

Уг хэв нь зүрх, од, гацуур зэрэг хэлбэр дүрсээр зүсдэг, хамгийн гол нь өөрөө тогтдог жааз болдог нь маш их таалагдсан! Үүний зуйван дүрсээр хэд хэдэн төрлийн ширээний чимэглэл урласнаа танд сонирхуулъя.

Юун түрүүнд цаасаа зүснэ. Би нил ягаан өнгийн эх бие, алтлаг толин өнгөтэй навчин чимэглэл зүсч гаргалаа. Та өөрийн хүссэнээр цаасны өнгийг зохицуулж сонгоорой.

Ширээн чимэглэлээ хатуу биетэй болгохын тулд эх биеийг зүсдэг хэвээрээ нийт 6ш зүсч гаргаад, гурав гурваар нь хооронд нь наалаа. Зүсдэг хэв цаасны дээд болон доод талд цэг нүхэлж өгөх тул 2 хэсэг цаасаа тэрхүү цэг хүртэл ийнхүү хайчилна.

Дараа нь хайчилсан хэсгээр сөөлжүүлж угсарч эх биеэ босгоно.

Ингээд эх бие дээрээ хэвээр зүссэн алтлаг навчин чимэглэлээ наана

Жаазны голд юу байрлуулахаа бодсоны эцэст Оза эгчийнхээ хуримын зургийг сонголоо. Алтлаг толин цаасаа зуйван болгож зүсээд дээр нь зургаа наана.

Энэхүү зургаа алтлаг нарийн утсаар жаазны голд унжиж байхаар тогтоолоо.

Ингээд эцэст нь Шингэн Сувдаар энд тэнд нь бяцхан цэг гаргалаа.

Түүнчлэн би энэхүү хэвээр ширээний дугаар тавих чимэглэл болон сарнай цэцгээр гоёсон ширээн чимэглэл хийлээ. Үүнийг хийхэд аравхан минут л орсон шүү.

Та дотны найз, хайртай хүмүүсийнхээ тэмдэглэлт баярт зориулж энэхүү өөрөө тогтдог жаазыг урлаж бэлэглээрэй. Дурсгалтай сайхан бэлэг болох нь лавтай. Зөвхөн баярт гэлтгүй ширээний хөөрхөн чимэглэл мөн дугаар тогтоох чимэглэл болгон ашигласан ч болно шүү дээ. Та хэнд зориулж энэхүү хэвээр чимэглэл хийж өгөхийг хүсч байна вэ?

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд