Нараа Нараа Нааш Ир

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/17

Би та бүгдэд зүрхэн хэлбэртэй мушгиа дүрсний нуглалтаар мэндчилгээний карт хийж үзүүлсэн билээ. Тэгвэл энэхүү аргыг бага зэрэг өөрөөр хийвэл ямар вэ? Би энэ удаа нарны цацрагийг мушгиа дүрсний нугалалтаар илэрхийлэх гэж хичээлээ.

Шар өнгийн цаасаа Distress ink тамганы 3 төрлийн өнгөөр цайвараас гүнрүү нь уусгаж будна.

Будсан өнгийн цаасаа 2см-н өргөнтэй зүснэ.

Хатуу цаасны голд дугуй дүрс гарган цоолно. Бүдүүвч зурган дээрээ зүссэн хатуу цаасаа болон голд нь жижиг дугуй цаас нааж өгнө.

Будсан шар өнгийн цаасаа 2 талаас нь нугалаад зургийн дагуу тавьж 2 талд нь скочоор нааж тогтооно.

Ингээд үлдсэн өнгийн цааснуудын нэг талыг нь нугалаад дарааллын дагуу нааж өгнө.

Нэмэлт чимэглэл хийх үүднээс төмөр хэвээр үүлэн хэлбэртэй дүрс гаргаж авна.

Шар цаас наасан хатуу цаасаа эргүүлж харуулаад үүлэн хэлбэртэй дүрсээ ашиглан Distress ink тамганы өнгөөр порлондож үүлэн хээ үүсгэнэ.

Хатуу картонон цаас 20*20см болон 18*18см хэмжээтэй 2 хэсгийг зүсээд нэгийг нь цэнхэр акрилан будгаар нөгөөг нь металлаг акрилан будгаар бийр ашиглан будаж өгнө.

Дөрвөлжин дүрстэй цааснуудын буланг булан гаргагчаар өөлж өгнө.

Ингээд бүхий л хавтангуудаа хооронд давхарлаж наана. Нарны хэлбэрээ 2 талтай хөвөн цавуугаар наагаад бусад хавтангаа Fast grab цавуугаар нааж өгнө.

Мушгиа нугалалтын бүдүүвч зургийг ашиглан ямарч бүтээл өөрөө хийж үзээрэй. Та мушгиа дүрсний нугалалтандаа өөрийн дуртай өнгийн цаасаа сонгон хүссэн зураг үүсгэж болно шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд