Нархан Канвас Дээр Ургав аа

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/06/30

Баярын өдрүүдээр та олон цэцэг авдаг уу? Тэр сайхан цэцгийг хаяхад хайран байна уу? Би ч бас цэцгийг үхүүлж, хогийн саванд орхихыг хүсдэггүй болохоор танд хэрхэн цэцгээ хадгалж үлдэх бяцхан санааг хуваалцахаар шийдлээ.

Эхлээд Gesso-оор канвас дээрээ суурь тавина.

Үүний дараа Americana акрилан будгаараа сууриа нэг жигд будна.

Crackle texture paste-аа канвасынхаа аль ч хэсэгт санаандгүй байдлаар түрхэж хатаана. Энэ нь хагарч хатдаг онцлогтой учраас таны суурь ягаан будгийг харагдуулахын зэрэгцээ содон гоё эффектийг үүсгэх болно.

Хэрвээ та ягаан будгаа дахиад илүү байлгамаар байвал порлон ашиглан хөнгөн товшиж өгнө

Үүний дараа Modelling paste-аа Americana baby pink акрилан будагтайгаа холин бөөрөнхий цоолбор ашиглан санаандгүй байдлаар цоолборлоно.

Халуун буун цавуугаараа цэцэг нийхээ ишийг хийхээр шийдлээ. Цэцэг болгоны иш ногоон байх албагүй шүү дээ, яагаад гэхээр энэ бол таны л урлал.

Халуун буун цавуугаараа иш болон навчаа хийсний дараа Dazzling metallic будгаар порлон ашиглан будна.

Одоо хатааж бэлдсэн цэцгээ халуун буун цавуугаа ашиглан зурагт харуулсны дагуу наана.

Одоо Dazzling metallic будгаа ашиглан канвас дээрээ порлон ашиглан хүрээ хийж өгнө. Энэ нь таны урлалыг эртний юм шиг харагдуулахад туслах болно.

Ингээд эцэст нь Versamark pen ашиглан Нархан үгээ бичиж товойлгогч нунтаг болон халуунаар төөнөгч багажаа ашиглан үгээ боронзлог өнгөтэй болголоо.

Ингээд бидний ханан дээрээ өлгөж, гэрийн чимэглэл болгож болох бүтээл маань бэлэн боллоо. Та бүхэнд амжилт хүсье.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд